Нийгмийн

Маргаашаас нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Чингэлтэйн өргөн чөлөөнд Сэлбэ дэд төвийн дулааны шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн сүлжээ татах ажил хийгдэх тул 7 буудлаас 17-ын уулзвар хүртэлх хэсэгт автозамын хөдөлгөөнийг хязгаарлана. Иймд тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний:

Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”

Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв”

Ч:24а “Зүрх уул-3,4 дүгээр хороолол-Сонсголон-ТЭЦ4”

Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”

Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр”

Ч:33 “Шархад-7 буудал-Зунжин худалдааны төв”

Ч:69 “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3”

ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр”

ХО:2 “Шаргаморьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн маршрутад түр хугацаагаар өөрчлөлт орж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button