СПОРТ
ДАШТ: Э.Бэхбаяр ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

Казахстанд үргэлжилж буй “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр Монголын долоон бөх барилдаж байна.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д хүч сорьж буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр гуравдугаар тойрогт өнгөрсөн жилийн дэлхийн аварга, ОХУ-ын ОХУ-ын Заур Угуевт дийлдсэн.
Улмаар дагах тойрогт Азербайжаны Махир Амираслановыг ялсан юм.
Э.Бэхбаяр дараагийн тойрогт Ираны Реза Атрид 4:4 (сүүлийн оноогоор)-өөр дийлдэн, тэмцээнээ дуусгалаа.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.