СПОРТ
Э.Содномпилжээ Испани улсаас мөнгөн медаль өвөртөллөө
Испани улсад есдүгээр сарын 20-22-ний өдрүүдэд “Arnold Classic Europe Powerlifting & Bench Press Championship” тэмцээн зохиогдож байна. Уг тэмцээд Монгол улсаас МУГТ Э.Содномпилжээ оролцож мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр пауэрлифтингийн пара болон IPF /энгийн/ төрөлд дэлхийн рекордыг дөрвөн удаа шинэчлэн тогтоож байсан юм. Нэгэн ярилцлагын үеэр тэрбээр “2009 оноос хойш тасралтгүй хичээж байж өнөөдрийн энэ хэмжээнд хүрсэн. Одоо тооцож үзэхэд 20 гаруй жил энэ спортоор хичээллэхдээ 14 жилийг нь тасралтгүй бэлтгэл сургуулилт хийж явсан байдаг” хэмээсэн юм.


А.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.