Нийгмийн

Какүрюү М.Анандын зодог тайлах ёслол ирэх онд болно

Мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд зодог тайлахаар болсноо өнгөрсөн 2021 онд мэдэгдэж байсан. Тэгвэл түүний зодог тайлах ёслол, барилдаан цар тахлын улмаас хойшилж, ирэх оны зургаадугаар сарын 3-нд хийгдэхээр болсон байна.

Түүний хувьд 2011 оны арваннэгдүгээр сараас эхлэн мэргэжлийн сүмо бөхөөр нийт 115 башёд барилдсанаас аварга цолтойгоор 41 башё барилджээ.  Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 6 удаа түрүүлсэн Какүрюү М.Ананд нуруу, тохойны бэртлийн улмаас сүүлийн 5 башёг өнжсөн юм.

2001 оноос Изуцу дэвжээнээс барилдаж эхэлсэн тэрээр 2019 оноос Мичиноку дэвжээ рүү шилжсэн билээ. М.Ананд 2014 онд мэргэжлийн сумогийн аварга болж байсан ба Японы иргэншил авсан дөрөв дэх их аварга юм.

Түүний хувьд одоогоор барилдаж байсан үеийнхээ нэрээр Мичинокү дэвжээнд туслах оякатагаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button