Нийгмийн

Согтуу жолооч айлын хашаа, гэр дайрч, гэрийн эзэн нас баржээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд суудлын автомашин айлын хашаа, гэрийг мөргөж, нэг хүн дарагдсан тухай дуудлагыг өчигдөр /05.19/-ийн 21:03 цагт хүлээн онцгой байдлын байгууллагад мэдээлсэн байна.

Хэргийг тодруулбал, дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 16 км замыг туулан 21:25 цагт очиход иргэн Б “Приус-30” загварын суудлын  автомашиныг согтуугаар жолоодож яваад иргэн Ш-ийн хашаа болон таван ханатай гэрийг мөргөжээ. Улмаар гэрт байсан иргэн Ш /47 настай, эрэгтэй/ дарагдаж нас барсан байна.

Уг хэргийг тус дүүргийн Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнд шилжүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button