Нийгмийн

Мөрдөст хосод 250 сая төгрөг цугларч, охинтойгоо БНСУ-ыг зорилоо

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Ууганбаяр, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, ахлагч С.Ганзаяа нар тархины үрэвсэл хэмээх хүнд өвчнөөр шаналж буй бяцхан охинтойгоо өнөөдөр БНСУ-ыг зорилоо.

Хандивын аян амжилттай болж, шаардлагатай 450 сая төгрөгөөс 260 сая төгрөг нь бүрдсэн байна.

Зэвсэгт хүчин, Онцгой байдал, шүүхийн шийдвэр, хилийн чанад дахь энхийг сахиулагчид, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарууд болон Онцгой байдлын газар, хэлтэс, аврах ангиудын удирдлага, хамт олон , сайхан сэтгэлт монголчууд гээд түмний халуун сэтгэлээр У.Маргад охин эмчлүүлэх боломжтой боллоо.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button