Нийгмийн
Эзэнгүй айлын тагт дээр тамхины иш унаснаас гал гарчээ

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо "Алтай" хотхоны 10 давхарт айлын тагтан дээр гал гарч байгаа дуудлага өнөөдөр /2022.05.20/ 15:00 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу гал унтраах аврах анги шуурхай ажиллаж, тагтнаас эхэлсэн галыг бүрэн унтраажээ.
Оршин суугчдын хэлснээр, тухайн айл эзэнгүй байсан, тагт дээр хэн нэгний тамхины иш унаснаас гал гарсан гэж үзэж байгаа аж.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Алтай хотхон ХУД-т байхгүй худлаа мэдээ байна