Үс засуулвал өвчин ирнэ

БИЛГИЙН ТООЛЛЫН 21
2022.05.21 / БЯМБА ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХӨХ НОХОЙ ӨДӨР
Үс засуулвал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 05.07-20.31
Суудал: Төмөр
Аргын тооллын 5 сарын 21, Санчир гараг. Билгийн тооллын 21, Булаагч одтой одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана.
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Өчүүхэн дүүрэн болох улирал 9 цаг 42 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.