НИЙГЭМ

Д.Пүрэвбаатар: С.Эрдэнэ "Дүнжингарав"-ын түрээсийг нэмж, сонгуулийн мөнгөө босгож байна

"Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгчдийн холбооноос түрээсийн төлбөр үндэслэлгүй нэмснийг эсэргүүцэж ТУЗ-ийн гишүүд болон НЗДТГ-т хандаж мэдээлэл хийлээ.

“ДҮНЖИНГАРАВ” ИРГЭДИЙН ХАЛААСЫГ ТҮРЭЭСЛЭГЧДЭЭР УХУУЛЖ БАЙНА

Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгч Д.Пүрэвбаатар: Ард иргэдийн халаасыг худалдааны төвийн түрээслэгчдээр ухуулж мөнгө хураах гэсэн асуудлуудыг бид ил болгох зорилготой энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байна. "Дүнжингарав” худалдааны төвийн түрээсийг 110-140 хувиар нэмж буй нь ганц "Дүнжингарав” худалдааны төвийн асуудал биш ээ. “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Алтжин” зэрэг томоохон худалдааны төвүүдэд энэ асуудал гарахыг үгүйсгэхгүй.

"Дүнжингарав” худалдааны төвөөс түрээслэгчидтэй хийсэн гэрээ нь үнэндээ “боолын гэрээ” байсан. Гэрээ гэдэг нь хоёр талын харилцан ашигтай байдлыг тодорхой тусгадаг заалттай байдаг. Гэтэл энэхүү гэрээ нь “Чи түрүүсэлбэл түрүүсэл. Тэгэхгүй гэвэл дараагийнх нь хүн байгаа” гэсэн зарчмаар хийгддэг. Энэхүү “боолын гэрээ”-гээ дуртай үедээ өөрчилж, хавсралт нэмдэг, хүссэн үедээ түрээсээ нэмдэг. Хэвлэлийн бага хурал хийж буй нэгэн чухал шалтгаан бол түрээслэгчид ганцаар хохирох гэж байгаа хэрэг биш. Монголын ард түмэн худалдан авагчдын эрх ашиг давхар хөндөгдөж байна.

Анх түрээс нь 350 мянган төгрөг байсан бол хоёр жилийн дараа 495, энэ удаа 995 мянган төгрөг болголоо. Түрээсээ төлөөд үлдсэнээр нь дөнгөж хоолныхоо мөнгийг залгуулдаг түрээслэгчид цөөнгүй. Ард түмний сайн сайхны төлөө ажиллах гэж улс төрд гарсан болохоос бус ард түмний халаасыг ухах гэж гараагүй. Хүүхэддээ 200 мянган төгрөгөөр куртка аваад өгчихдөг байсан бол одоо 400 мянган төгрөгөөр  авах болоод байна. АН-ын дарга С.Эрдэнэ ээлжит бус сонгуулийн хөрөнгө оруулалтыг ингэж босгох гэж байгааг мэдсэн учраас бид ард түмний халаасыг ухахгүй.

-ТӨР ҮНДСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ИРГЭДИЙНХЭЭ ДУУ ХООЛОЙГ СОНСООЧЭЭ-

Түрээслэгч н.Сүхбаатар: Үндсэн гэрээний хоёрын есдүгээр заалтанд түрээсийн төлбөрөө нэмсэн тохиолдолд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан байдаг. Гэвч түрээсээ нэмж буй тухайгаа бидэнд долоо хоногийн өмнө мэдэгдсэн. Есдүгээр сарын 20-нд дахин мэдэгдэх хуудас ирүүлсэн. Үүнд есдүгээр сарын 28-аас өмнө гэрээний нөхцлийг зөвшөөрөн гэрээ байгуулсан тохиолдолд 6 м.кв павилионы түрээсийн төлбөрийг 998 мянгаар тогтооно. Есдүгээр сарын 29-өөс аравдугаар сарын 5-ны дотор байгуулсан тохиолдолд нэг сая 210 мянган төгрөгөөр, энэхүү хугацаанаас хойшилсон тохиолдолд 6 м.кв талбайн түрээсийг нэг сая 500 мянган төгрөгөөр тогтооно гэж "Дүнжингарав” худалдааны төвийн үйл ажиллагаа хариуцсан захирал Батхүү мэдэгдсэн. Төр үндсэн үүргээ биелүүлж иргэдийнхээ дуу хоолойг сонсооч ээ гэж хүсэж байна.

Б.АМАР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse

Forum Viagra Cialis Cialis 20mg 8 St Acquistare Levitra In Farmacia [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Order Ciiais Over Phone Prili

LesOrdiff
LesOrdiff

Comprar Propecia En Brasil http://buyciallisonline.com/# - cheapest cialis 20mg Sun Rash With Keflex Buy Cialis Side Effects Of Amoxicillin Clavulin

StevSlarie
StevSlarie

Pharmaceuticals On Line http://abuycialisb.com - cialis 20mg price at walmart Discount Sildenafil Pills cialis no prescription Cialis Opiniones Usuarios

Холбоотой мэдээ

Back to top button