ДЭЛХИЙ

Херсон мужид мэндэлсэн хүүхдүүд автоматаар ОXУ-ын иргэншил авна

Хоёрдугаар сарын 24-нөөс хойш буюу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу довтлох шийдвэр гаргаснаас хойш Херсон мужид мэндэлсэн хүүхдүүдэд автоматаар ОХУ-ын иргэншил олгоно хэмээн тус мужийн түр захиргааны хэвлэлийн алба мэдээлэв.

Украины Запорожье, Херсон мужийн оршин суугчдын иргэншлийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар хялбаршуулсан схемийн дагуу гүйцэтгэдэг. Мөн бүс нутгийн оршин суугчдыг татвараас чөлөөлсөн, гадаад паспортыг зургаадугаар сарын 11-нээс олгож эхэлсэн гээд олон хөнгөлөлт үзүүлж байгаа юм.

Хоёрдугаар сарын 21-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донецк, Луганскийг тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурсан. Хоёрдугаар сарын 24-нд Украинд “цэргийн тусгай ажиллагаа” явуулж эхэлснээ зарласан ба одоогийн байдлаар Украины Херсон муж Оросын хүчний мэдэлд бүрэн орж, харин Запорожье муж хэсэгчилсэн хяналтад байгаа юм.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-06-16 23:12

ӨГӨР ПУТИН АРД ИРГЭДИЙГ НЬ ХҮРТЭЛ УЛС ОРНООС ХУЛГАЙ ХИЙХ ТЕХНОЛОГИ АШИГЛАЖ БАЙГАА ЮМ БИЗДЭЭ УКРАЙН ХҮМҮҮС ОРКУУДААС Ш А А Л ӨӨР ГЭДГИЙГ МАРТАЖ ХАХА

irged
irged
2022-06-16 23:29

fucking site

Холбоотой мэдээ

Back to top button