ДЭЛХИЙ

Эмбер Херд дахиад шүүхэд дуудагдана

Нөхөр асан Жонни Деппийг шүүхэд өгсөн ч сөрөг нэхэмжлэлд нь унаж, 15 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхөөр болоод буй жүжигчин Эмбер Херд “Худал мэдүүлэг өгсөн” хэргээр шүүхэд дахин дуудагдах нь тодорхой болжээ. Тэрээр өмнөх шүүх хурлын үеэр Жонни, Депп өөрт нь харгис хэрцгий хандаж хүчирхийлж байсныг батлах гэж хичээж байхдаа 2015 онд Австралид болсон тохиолдлын талаар мэдүүлэг өгчээ. Жонни Эмбер хоёр 2015 онд тус улсад аялж байсан аж. Мэдүүлэг өгөх үедээ Эмбер Херд аялалд йоркшир үүлдрийн хоёр нохойгоо авч явсан талаар дурдсан байдаг. Ингэхдээ нохдыг Австралид хууль ёсоор оруулсан гэсэн аж.

Тэгвэл тэрбээр хоёр нохойгоо Австралид хууль бусаар оруулсан байжээ. Тодруулбал, нохойг хил нэвтрүүлэхэд хэрэгтэй бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн ч дараа нь гэм буруугаа хүлээн ямар нэг хариуцлага хүлээлгүй аргалаад өнгөрсөн аж.

Энэ хэрэг нь илэрснээр түүнийг шүүхэд худал мэдүүлэг өгсөн хэргээр шалгаж эхэлсэн төдийгүй, Австрали руу нохой хууль бусаар оруулсан хэргийг нь ч сэргээсэн байна. Эмбер Херд өмнө нь Жонни Деппээс салахдаа “Авсан мөнгөө буяны үйлсэд зарцуулна” гэж зарласан ч биелүүлээгүй болох нь Шүүх хурлын үеэр ил болж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button