УЛС ТӨР

Найрлаж, наадамлаж дууссан бол ажилдаа оръё

Үндэсний их баяр наадам олон өдөр үргэлжилж өндөрлөлөө. Шинэ аваргатай болсон Монголчууд сэтгэл тэнэгэр сайхан наадав. Наадмын албан ёсны амралт ес хоног байсан бүтэн хоёр долоо хоног ч сунжирлаа. Төрийн ордон, яам, тамгын газар, дарга нарын өрөө болгон эзэнгүй, эл хуль.

УИХ-ын гишүүд нутаг нугаараа ёстой л нэг дэлгэр сайхан наадаж, хэсэж явна. Зарим нь энд тэнд морьдоо уралдуулаад улс орноо бодох завгүй.

Хөдөө гадаагуур аялаж зугаалан, өчигдөрхөн л нийслэлийн иргэд эрхгүй нааш буцацгаасан биз ээ. Өнөөдөр албан ёсоор ажил эхлэх өдөр. Наадмын дараа намар. Өвлийг өнтэй давахын тулд намрын их ажилдаа орох цаг ирлээ. Хийх ажил ч их байна.

Намар, өвөл бидэнд санаа зовох асуудал их бий. Хичээл сургууль, хадлан тэжээлийн бэлтгэл ажлаас эхэлнэ. Нийслэл утаандаа хучигдана. Ахиад л нялх үрсийн дуу эмнэлэгт хадаж, үхэл зовлон, хагацал, өвчин, тэмцэл эхэлнэ. Ахиад л утаанаас үүдсэн амьсгалын замын гаралтай өвчнүүдээр том жижиггүй өвчлөх нь.

УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг эхлүүлэх сураг ажиг буй ч албажаагүй байна.

Өвөл боллоо. Бид бэлэн үү?

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button