УЛС ТӨР

Энэ сарын дундуур ЭЭЛЖИТ БУС чуулган зарлаж магадгүй

УИХ-ын гишүүд найр, наадам хөөгөөд хөдөө гадаа амарч явна. Тэд хаврын чуулган хаалтаа хийснээс хойш ерөнхийдөө сураг алдарцгаасан. Хамгийн сүүлд ҮХНӨ-ийн танилцуулга хийж, санал асуулга авахаар тойргуудаараа яваад ирсэн.

Гэвч үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд дарлуулсан ард түмэн тийм ч таатай хүлээж аваагүй байдаг. Эсэргүүцээгүй ч дурамжхан байсан тул эл сэдвийг тэгэсхийгээд түр орхицгоосон билээ.

Харин энэ сард ээлжит бус чуулган зарлаж, ҮХНӨ-өө дахин ярьж магадгүй гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог одоо байгаа 76 гишүүдийн тоог нэмэгдүүлэх

УИХ-ын сонгуулийг “холимог” буюу мажоритар болон хувь тэнцүүлэх тогтолцоо хосолсон байдлаар хийх

Ерөнхийлөгчийн парламентаас сонгодог болох

“Төрийн сүлд”-ийг өөрчлөх

Мөн засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хөдөлгөж, өөрчлөлт оруулах хамгийн том төлөвлөгөөтэй буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x