УЛС ТӨР

Наадмаар шагнал тарааж, тойргоо УСЛАГЧИД

Ээлжит бус эхэлтэл гишүүд төрийн ордонд гэгээн дүрээ харуулахгүй нь. Найр наадам., амралт зугаалгыг ашиглаад зарим нь тойргоо усалж, бэлэг сэлт тарааж явна. Тойргоо солих сонирхолтой, эртнээс түүнийгээ усалж байгаа гишүүн ч байна.

-НУТАГТАА МОТОЦИКЛ ТАРААДАГ Б.НАРАНХҮҮ СҮХБААТАРЫНХАНААС МАШИН ХАРАМЛАСАНГҮЙ-

Машин машинаар нь ачиж аваачсан мотоциклоо Дундговьчуудад тараадаг байсан Б.Наранхүү Сүхбаатарчуудаас автомашин харамласангүй. Сүхбаатар аймаг үүсгэн байгуулагдсаны 80, 81 жилийн ойн баярын

  • их насны түрүү морины шагнал болох Y62 автомашиныг УИХ-ын гишүүн асан, Мон Уран компанийн эзэн Б.Наранхүү,
  • түрүү азарганы бай болох Y62 автомашиныг "Моннис" группийн эзэн Б.Чулуунбаатар бэлэглэсэн.

Үүний цаад шалтгааныг 2024 оны УИХ-ын сонгуулийн тойрог услалт хэмээцгээж байна. Өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуульд "Дундговь, Говьсүмбэр"-ийн тойрогт тэрбээр Ардчилсан намаас нэр дэвшиж унасан. Дундговьчууд унагаасан. Унах унахдаа бүр камаз машинд ачиж ирсэн 300 ширхэг мотоциклоо сонгуулийн сурталчилгааны байрны өмнө тарааж байв. Тэр тойргоо солих зорилготойгоор Сүхбаатарт 320 саяын автомашин бэлэглэж яваа буй заа.

-ДУНДГОВИЙГ ТОРДОГЧ-

Дундговь аймгийн 80 жилд түрүү азарганы уяачид УИХ-ын гишүүн Сү.Батболд хувиасаа Дундговь аймагт шинээр баригдсан байранд хоёр өрөө байр өгсөн юм. Тэрбээр өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиас Дундговь-Говьсүмбэр аймгийн тойргоос парламентад сонгогдсон.

Түүний ээж гэдэг шадтгаанаар ийн торддог. Өмнө нь. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумынх. Ээжийнхээ ажиллаж байсан сумын эмнэлгийг 2008 онд шинэ байртай болгож, сайн тоног төхөөрөмжөөр тоноглож өгч байв.

-БАЯН-ӨЛГИЙН ГУРВАН ГИШҮҮНИЙ НААДАМ ДУУСААГҮЙ, УСАЛСААР ЯВНА-

Баян-Өлгийн гурван гишүүн найр наадмаа өндөрлүүлээгүй л явна. Тодруулбал, Т.Аубакыр, Х.Баделхан, Б.Бейсен нар аймгийнхаа бүх сумдад наадам зохион байгуулж, медаль сэлт тараасаар.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-04 11:12

Үнэн арчаагүй новшнууд. Толгой гэж олгой ийм новшнуудтай

Иргэн
Иргэн
2022-08-04 17:30

МОНГОЛ УЛС ЦААШИЛААД МОНГОЛ ТУУРГАТНЫГ АЛСУУРАА ТАМИРДУУЛАЖ УСТГАХ ГЭСЭН ӨВӨРЛӨГЧ, ЭРЛИЙЗҮҮДИЙН АЛСЫН САНАА!!! ОДОО Ч ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭР ӨӨРИЙН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛОВСРОЛ НИМГЭН НӨХРИЙГ БОДЛГООР ТАВЬЖ ОЙРООС УДИРДАЖ БН!!!

Зочин
Зочин
2022-08-05 12:40

Сайн байна уу?

Зочин
Зочин
2022-08-05 12:43

Сайн байна уу?

Зочин
Зочин
2022-08-05 16:22

archaagui urvagch zavaan ymnuudiig shorond n hataah l zam bn

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x