УЛС ТӨР

"Онц их хэмжээний хохирол учруулсан, алдагдсан боломжийн өртөг үүсгэсэн хүмүүсийг шалгана"

Хуваарь ёсоор лхагва гараг бүрийн 08.00 цагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. Өнөөдрийн /2022.08.03/ хуралдаан 10.00 цагт эхэлж, 15.00 цагт дууслаа. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Нэгдүгээрт, Хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбогдуулан боловсролын салбарыг тойрсон авлигын асуудлыг таслан зогсоох чиг үүрэг бүхий ажлын хэсгийг 1111 төв дээр өргөтгөсөн байдлаар ажиллуулахаар боллоо. Ялангуяа нийслэлд тойргийн бус хүүхдүүдийг авлигаар авах, сорилт шалгалтгүйгээр авах явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг анхаарах чиглэл өглөө. ТЕГ, АТГ, ЦЕГ, Боловсролын байгууллагын бага бүрэлдэхүүн багтсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар болж байна.  

Хоёрдугаарт, Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан өртөгийн боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар болсон. Сүүлийн 20 гаруй жил стратегийн бүтээн байгуулалт, ялангуяа донор, хөрш орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээр хийсэн ч явагдахгүй тасалдсан нөхцөл байдлууд бий. Тухайлбал, Эрдэнбүрэнгийн УЦС-ын асуудал. Нэг сумын ИТХ-ын дарга БНХАУ руу бичиг явуулж, хоёр жил тасалдуулсан байх жишээтэй. Эрүүгийн хуульд заасан хорлон сүйтгэх үйл ажиллагаа заалтыг үндэслэн шалгах.

Гуравдугаарт, цахим гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Хуучин өмчлөх эрхийн гэмт хэрэг ихээр бүртгэгддэг байсан. Одоо бол цахим орчинд бэлгийн эрх эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг гарч байна. Өсвөр насны хүүхдүүдийг цахим орчинд айлган сүрдүүлэх замаар бэлгийн харьцаанд орох, цаашлаад биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг ихээр гарч байна. Энэ чиглэлээр тусгайлан хөтөлбөр гаргаж ирж танилцуулах үүрэг өглөө" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болд
Болд
2022-08-03 16:24

Архивын 640000 нүүр баримтыг Хятадад хуулбарлаж өгсөн С.Чулуун.Д.Өлзийбаатар нарыг ш�##�гаарай.

Жонхуй
Жонхуй
2022-08-03 16:31

Нэмэйг жонхуй гэдэээг одоо нэмэйг барь хорь.Эх орноо зарсан,эх орноосоо урвасан минь үнээн бүгд мэддэг болж.

Зочин
Зочин
2022-08-03 17:02

Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, �##�дагдсан боломжийн өртөг үүсгэсэн хүмүүст Алтанхуяг, Элбэгдорж, Мие Энхболд, С.Баяр, Баярцогт, Энхсайхан, Багабанди нар орно. Тэднээр ХБ-ны өрийг төлүүлэх хэрэгтэй.

Малчин
Малчин
2022-08-03 17:24

Төмөр зам барьсан хойно манай урд хөрш ямар нэг ш�##�таг хэлээд нүүрс авахгүй гэж хэлэх газаргүй. Одоо дуртай үедээ нээж хааж байгаа нь төмөр зам тавилаа гээд больчих юм уу. Түүний оронд муу ч сайн ч үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж гаднын хамаарлаар багасгахаас бодмоор

Зочин
Зочин
2022-08-03 20:38

Өөрсдөөсөө эхлээд ш�##�гуулчих. Чадах уу

Зочин
Зочин
2022-08-03 20:45

Чамайг төмөр зам баоихыг чинь харнаа гэсэн хүнийг ш�##�гана уу МАН , МАХН ын гишүүн

Зочин
Зочин
2022-08-05 09:40

Нямбаатар сайд гэхээсээ илүү сайн эр хулгайч худ�##�ч нөхөр юм биш үү? Шударга хүний дүрд тоглогч жүжигчин. Энэ хүн Оюун-эрдэнэтэйгээ хамт хошин шогийн дүр бүтээгээд явж байх хүмүүс л дээ. Аймхай хулчгар төрийн хүн гэхээсээ илүү бөөс шиг амьдр�##�аар төрийн мөнгө шамшигдуулж байх үндэстэй шүү.

Холбоотой мэдээ

Back to top button