Д.Сүхбаатар жанжны зээ охин тагнуул гэх Ч.Мөнхбаяр, Е.А.Симонов нартай ажилладаг уу

2014 онд Монгол Улсад 10 жилийн хугацаанд нэвтрэх эрхгүй болсон Е.А.Симоновт холбогдох мэдээллийг ХБНГУ-ын сайтад нийтэлсэн нь анхаарал татаж байна. Түүний “Хил хязгааргүй гол мөрөн” эвслийн Монгол дахь зохицуулагч Д.Сүхгэрэлтэй бичсэн и-мейлийг тус нийтлэлд задалжээ.
Нийтлэлийн эхэнд, Украины асуудал дэгдсэнээс хойш ОХУ-ын жижиг орнуудад явуулдаг стратегийн төслүүдэд нөлөөлөх оролдлогууд нуран унаж байна хэмээн тодотгожээ. Харин юунд үндэслэж ийм дүгнэлт хийж буй нь тодорхой бичигдээгүй байна.
Үндэслэлийн оронд Эгийн УЦС-ын төслийг эсэргүүцэж байсан Е.Симонов, Д.Сүхгэрэл нарын тухай шууд дурджээ. Цаг үеийн мэдээлэл гэвэл, “Liberty Pub” подкэстэд оролцсон иргэн Г.Ганбатын талаар Е.Симонов, Д.Сүхгэрэл нар и-мейлээр ярилцжээ. Г.Ганбат сошиал хуудастаа тэднийг хамтран УЦС-ын төслүүдийг зогсоохын тулд ОХУ-ын санхүүжилтээр ажилладаг хэмээн идэвхтэй бичдэг юм.
Е.Симонов “Liberty Pub” подкэстийг үзээд Г.Ганбатын талаар “Харсан царай байна... Тэд илрүүлэхээр ажиллаж байж магадгүй. Дүвчиндамбын Ганболдоос асуу. Тэр миний Хятад дахь холбооны талаар дэлгэрэнгүй ярьсан бололтой. Илүү ихийг мэдмээр байна” гэж бичжээ.

Дүвчиндамбын Ганболд нь “Хил хязгааргүй гол мөрөн” ТББ-ын хувь эзэмшигч юм. Харин Д.Сүхгэрэл нь тус ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга. Сүүлийн 10 гаруй жил “Оюу толгой”, Эгийн болон Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг томоохон төслүүдэд байгаль орчныг хамгаалах агуулгаар байр сууриа илэрхийлж ирсэн нэгэн. Мөн Д.Сүхбаатар жанжны зээ охин гэдгээр нь монголчууд таньдаг.
Мөн нэг анхаарал татах мэдээлэл байгаа нь, Е.Симоновын иргэн Ч.Мөнхбаяртай холбогдож байсан и-мейлийг ч мөн задалжээ. Ч.Мөнхбаяр нь гадаад улсын санхүүжилтээр тагнуулын ажиллагаа явуулсан нь тогтоогдсон ба гурав дахь удаа давж заалдаад байгаа юм.

Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүхгэрэлийг ш�##�гаж эх орныхоо эрх ашгийн эсрэг ажиллаж урвасных нь төлөө шийтгэ.Урвагчдыг хатуу шийтгэж сургамж болго
Амныхаа зоргоор бүү ч�##�ч!!!
тагнуул чинь ийм ил ажилладаг юм уу? Сонин юмаа тагнуул гээд зарлаад байх нь юм уу! Ойлгохгүй байна. Ер энэ бүх ТББ байгууллагууд тагнуулууд юм байна. Бүх санхүүжилт нь гадаадаас байдаг. Есүс болон мусламын сүм бүгд тагнуулууд шүү
Sukhbaatar piz daa bol zugeer tsunh barigch g###g bsiin
Энэ б�##�ай авгай янз бүрийн ю анд холбогдох юмаа
Харамс�##�тай л байна. Тагнуул гэдэг нь үнэн юм бол. Ардын хувьсг�##�ыг удирдсан Сүхбаатар жанжины зээ, соц нийгмийн үеийн гадаад харилцааны сайдын охин улс орныхоо эсрэг ажиллана гэж баймааргүй юм даа. Юу ч гэхэв дээ.
Яс үнэндээ бол М.Дүгэрсүрэн гуайн хүүхдүүд Д.Сүхбаатар жанжинтай мах цусны ямар ч хамаар�##�гүй хүмүүс гэж учир мэдэх хүмүүс ярьдаг байлаа.Бааварын номонд ч Сүх жанжин мөрийтэй тоглоомд гэр орноо �##�дчихаад эхнэрээ дагавар хүүтэйгээ айлын үүдний амбаарт орхиод Орост одсон гэж цагаан дээр хараар биччихсэн байдаг. Худлаа бичсэн байсан бол Д.Сүхжарг�##�маа, Д.Сүхгэрэл нар зарг�##�даад сүйд болох байсан биз ээ. Д.Сүхбаатарын Г�##�сандэндэв гэдэг С. ( Нэмэндэйн ) Янжмаа гуайн хүү Д.Сүхбаатарын хүү биш гэж тэр үеийн хүмүүс олонтоо дуугарч байсан. Засгийн зүгээс нуугаад л өнгөрсөн байдаг.
Та нар худ�##� мэдээлэл тараахаа болиоч. Ч.Мөнхбаярын тагнуул гэдгийг нотлоогүй шүү. Удахгүй гараад ирнэ.
Тогтоодгоо тогтоочоод ялыг нь өгчихсөн бгаа �########� минээ
Дорж генер�##�ын хүүхдүүд мөн болохоор Сүх жанжны үр удам мөн.Битгий атаарх хужаагийн ирлийзүүд
Eguur.mn-ийн эргүүнүүд ээ, Ч.Мөнхбаярын гадаадын тагнуул болохыг тогтоогоогүй байгаа шүү. Ийм эргүү юм бичихээ болиорой!!!
Оросын тавиул, тагнуул гөлөгнүүд зөндөө бий. Толгойлогч нь Жонхуу Баттулга. Тэд Монголыг өнгөтэй өөдтэй болгох гэсэн бүх төсөл, хөтөлбөрийг гацаах зорилготой. ЭГУЦС, Ханресоурсын Мардайн уурхайн төсөл, Доноговийн Ураны төслүүд, ТЭЦ 5, Багануурын ЦС, Оюутолгой, Таван толгойн төсөл, төмөр зам, одоо Эрдэнжбүрэнгийн УЦС гээд тоочоод байв�##� ОРОС болон түүний гар хөлүүдийн гацаасан, хорлосон төсөл өчнөөн бий. Манайхан Путлерт төмсөгдүүлчээд эдгээр новшнуудад ямар ч шийтгэл байхгүй, дураар нь дургиулж байдаг.
Сүхбаатар гуайн охин гэж хүн байгаагүй болохоор Сүхбаатарын зээ гэж хүн байх учиргүй дээ.