ДЭЛХИЙ

БНСУ-д 80 жил болоогүй үер болж, долоон хүн амиа алдлаа

БНСУ-д усархаг бороо орж нийслэл Сөүл хот үерт авсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Сүүлд ирсэн мэдээгээр, гамшгийн улмаас долоон хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болжээ. Нам дор орших газруудад барилга байшин, метроны хонгил усанд автаж, тээврийн үйлчилгээ зогссон байна.

Сөүлийн зарим хэсэг, боомт хот Инчон, нийслэл хот байрлдаг Кёнгиду мужид борооны усархаг чанар 100 мм/цаг байсан бөгөөд хамгийн ихдээ Тонжак дүүрэгт 141.5 мм/цаг хүрчээ. Энэ нь 1942 оноос хойших хамгийн усархаг бороо болсон талаар албаны эх сурвалж мэдээлж байна.

Кёнгиду дүүрэгт есөн хүн гэмтэж, 107 өрхийн 163 хүн орон гэргүй болж, ЕБС болон олон нийтийн бусад газарт толгой хоргодож байгаа аж.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button