Нийгмийн

ТОДРУУЛГА: Багш нарыг вакцины нэмэлт тун хийлгэ гэж шаардахгүй

5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах ЭМЯ-ны сайдын тушаал гарч, наймдугаар сарын 1-ний өдрөөс хийж эхэлсэн. Сайн дурын үндсэн дээр хийж буй бөгөөд вакцин хийлгээгүй ч сургууль, цэцэрлэгтээ явж болно гэдгийг албаныхан мэдэгдээд буй. Хүүхдийг вакцинжуулалтай зэрэгцээд багш нарт нэмэлт тун хийх үү гэх агуулга яригдаж буй юм. Иймд бид БШУЯ-наас багш нарт нэмэлт тун хийх эсэхийг тодрууллаа.

Ингэхэд "Дархлаажуулалт сайн дурынх. Багш нар өнгөрсөн хичээлийн жилд бүрэн тунд 90 гаруй хувьтай хамрагдсан учир нэмэлт тун шаардахгүй" гэх мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button