Коби Брайантын эхнэр ослын зурагнаас 16 сая ам.долларын төлбөр хүртжээ

АНУ-ын сагсан бөмбөгийн од Коби Брайнт, охиныхоо хамт амиа алдсан нисдэг тэрэгний ослын зургийг олон нийтэд дэлгэсний улмаас түүний эхнэрт 16 сая ам.доллар буюу 13.6 сая фунт стерлингийн нөхөн төлбөр олгожээ.
40 настай Ванесса Брайант Лос-Анжелес мужийн шериф болон гал сөнөөгчдийн авсан зургууд олон нийтэд дэлгэгдсэнийг буруушаасан.
Түүнтэй хамт Кристофер Честер нэхэмжлэл гаргасан бөгөөд 15 сая ам.долларын нөхөн төлбөр авахаар болжээ. Тэрбээр эхнэр Сара, охин Пэйтон хоёроо ослоор алдсан байна.
Лос Анжелес мужийн ажилчид ослын газар гэрэл зураг авч, бусадтай хуваалцсан нь хохирогчдын ар гэрийнхний уурыг хүргэсэн.
Хатагтай Брайант өнгөрсөн долоо хоногт гэрчийн тавцан дээр гарахдаа уйлж "Ослын зургууд олон нийтийн сүлжээнд гарч ирэхээс өдөр бүр айж амьдарсан. Эдгээр гэрэл зургуудыг хэзээ ч харахыг хүсэхгүй байна. Нөхөр охин хоёроо өмнөх шигээ дурсмаар байна" хэмээжээ.
ЭХ СУРВАЛЖ: bbc
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хорвоо дэлхийд бурхадууд ирж амьдрахдаа хурдан ирж буцдаг юмуу даа...
Delhii uilsan ymdaa.. ????
Үлдсэн гэр бүлийхэн нь хүмүүсд хичнээн хэцүү эдгэхгүй шарх үлдсэн бол бурхан минь гэж
Өнгөний ялгаа муухай