Нийгмийн
Хөгжмийн зохиолч Б.Энхбаяр олон улсын уралдаанаас шагнал хүртжээ

Монголын хөгжмийн зохиолч Б.Энхбаярын бүтээл олон улсын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын уралдааны том хэлбэрийн бүтээлийн төрөлд дэд байрын шагнал хүртжээ.

Тодруулбал, түүний "Их хааны галын тахилга" симфони сьют Оросын алдарт хөгжмийн зохиолч И.Дунаевскийн нэрэмжит есдүгээр уралдааны хоёрдугаар байр эзэлсэн байна. Уралдааны шагналыг Оросын хөгжмийн зохиолчдын холбооны байрны их тайзнаа аравдугаар сарын 09-нд гардуулах юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.