"ГХЭ-ийн асуудлаар БНСУ-тай хамтарч ажиллана, Халзанбүргэдэйн орд хууль бус шинжтэй"

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Харин газрын ховор элементийн хүрээн дэх хоёр асуултад дараах хариултыг өгсөн юм.
-Газрын ховор элементийг эргэлтэд оруулах чиглэлд ямар бодлого баримтлах вэ?
-Манай улсад илрүүлсэн нь дандаа социализмын үеийн ордууд байгаа. Цаашид технологи ашиглан хайх боломж нь байна. Япон, Солонгос, Герман, АНУ бүгд манай улсын газрын ховор элементийг сонирхож байгаа. Салбарын сайдын хувьд БНСУ-тай хамтрах ажлыг ахалж байна. Манай яамны ТБНД, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамт саяхан энэ асуудлаар БНСУ-д ажиллаад ирсэн. БНСУ энэ чиглэлд сайн технологитой.
-Ерөнхий сайдын гадаад айлчлалуудын гол түлхүүр үг газрын ховор элемент байсан. Гэвч саяхан Халзанбүргэдэйн ордын өрөмдлөгийн ажлыг ЗГ-аас ажлын хэсэг гарч ажиллаад зогсоочихсон. Хэзээ бодлогоо хэрэгжүүлэх хүрээнд бодитой ажил хэрэг болгож, төслүүдийг урагшлуулах юм бэ?
-ГХЭ-ийн асуудал нэг дугаарт бичигдэж байна. Ерөнхий сайд өргөн анхаарал тавьж байгаа. Халзанбүргэдэйн ордын хувьд өөрийнх нь процесс нэлээд хуулийн бус шинжтэй. Иймд шалгаж тодруулах олон зүйл байна. АМГТГ болон УУХҮЯ дээр асуудал нь явж байгаа. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Халзанбүргэдэйн орд оо ашиглан Газрын ховор элементийг эргэлтэд оруулах цаг нь болсон , үтэр түргэн шилэн байж олны хяналт доор гүйцэтгэх , олобрлох хэрэгтэй .ингэж байж улс орон хөгжинө. хөгжил яригдана . Газар доорхи баялагаа ашиглаж байж хөгжинө , хав дараад сууж болохгүй ээ.
Хуцаач хулгайчаа.Хэн гэдэг хулгайчийн дүүрдэггүй шуналын шуудайнд хийх гэж тэр баялгийг олборлуулж хүн ард газар нутгаа уран торигоор хордуулж эрэмдэг зэрэмдэг болох ёстой юм бэ.Оюунэрдэний аймгийн засаг дөргаар тавьсан Попормаа авгайг жагсаал хийж хөөж зайлуулаач Ховдчуудаа..Наад баялаг чинь илүү хариуцлага ёсзүйтэй шинэ үе гарч ашиглатал байж байг.Хоёр толгойтой хүүхэд тэвэрч,хорин хөхтэй үхэр сааж, долоон хөлтэй морь унах гээгүй юм бол Мянгад гэлгүй бүгд нэгдэж тэмц.Ховдын төвөөс 40 гаруйхан км газарт ийм гамшиг манаргаж байгаа хулгайчуудтай шийдвэртэй тэмцээч.