"Гашуунсухайтын төмөр зам 2026 оноос тээвэр хийж эхлэх хүлээлттэй"
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хийж, хэрэгжүүлсэн ажлууд болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Сүүлийн хугацаанд хоёр ч төмөр замын нээлт хийлээ. Гэвч терминаль нь баригдаагүй учраас яг хэзээ тээврээ хийж, эдийн засагт хувь нэмрээ оруулж эхлэх нь тодорхойгүй. Энэ тал дээр?
-Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам солбилцлын цэгээ тохирсон ч зөрүү байгаа. Нарийн, өргөн царигийн асуудал байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ асуудал 2026 онд бүрэн шийдвэрлэгдэх болов уу. ЭТТ ХК офф-тейк гэрээний хүрээнд хөрөнгө оруулалтыг нь шийдвэрлэнэ.
Харин Зүүнбаян-Хангийн төмөр замыг хувийн хэвшил хэрэгжүүлж буй. Хурдтай шийдэгдэнэ гэж найдаж байна. Энэ жилдаа багтаж терминаль нь баригдсанаар 2023 оноос тээвэрлэлт хийж эхэлнэ гэсэн хүлээлт байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ханги төмөр замын газрын зургийг нь тавьдаа. Тэгвэл ойлгомжтой болно.
Цаад талдаа 100 км төмөр зам сох байхгүй. Шийдвэр нь ч гараагүй