УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

"Нам дамжсан бүлэглэл"-ийн хэрэгт МАН-ын нэг ч хүн нэрлэгдсэнгүй

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Нүүрсний хулгай” гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй хүмүүсийн нэрсийг зарлалаа. Тэрбээр жижиг буюу Орон нутгийн өмчит Тавантолгой ХК, түүний хувь эзэмшигч “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга, мөн компанийн гүйцэтгэх захирал асан Р.Сэддорж нарыг нэрлэж, шалгалтын ажиллагаа явагдаж байгаа болохыг батлав.

Дараа нь Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Гурван утсдаа хэрэг дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ариунболд, Б.Ганхуяг, н.Отгонжаргал, н.Нурлат, Тавантолгой төмөр зам ХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал, компанийн албан тушаалтнууд, Хил гаальтай холбоотой асуудлаар Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, ХХЕГ-ын ажилтан Доржжүгдэр, Дэлгэрдалай нарын зэрэг 10 хүний нэр дурдсан юм.

Хачирхалтай нь, Д.Амарбаясгалан болон Ч.Хүрэлбаатар нарын нэрлэсэн нэрс бүгд Ардчилсан намын хамааралтай, эс бол жижиг “жараахай” байсан нь анхаарал татав. Учир нь, яаж ч бодсон тийм байх боломжгүй юм.

Нэгдүгээрт, нүүрсний хулгайн гэх хэргийг УИХ-ын гишүүн Л.Энхболд анх ил болгосон. Ингэхдээ “Нам дамнасан бүлэглэл 'Тавантолгой'-гоос 268 мянган тонн нүүрс хулгайлсан” гэж тов тодорхой хэлсэн байдаг.

Хоёрдугаарт, алга болсон нүүрс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайгаас алдагдсан. Мэдэгдэхгүйгээр хийх ямар ч боломжгүй.

Гуравдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үе, үеийн удирдлагууд үргэлж эрх баригчдын талд байсан. Тиймээс Б.Ганхуяг холбоотой бол дээрх нь чиглүүлэгч албан тушаалтан заавал байх ёстой юм. Тэрбээр "Нам дамжсан бүлэглэл" гэдэг нэр томъёонд хэтэрхий жижигдэнэ.

Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатарын нэрлэсэн нэрсээс харвал МАН энэ асуудалд намын байр сууринаас хандаж, өөрсдийгөө шалгаагүй байх магадлал өндөр байна. Нөгөөтэйгүүр, Б.Ганхуягийг шалгаж эхэлсэн нь сайн бөгөөд энэ сэжим МАН-ын өмнөх үеийн том лидерүүд рүү хүргэж ч мэдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-05 15:40

Amarbatasgalan uuriiguu ygd khelekhgyi bgaa um be. Uuruu nyyrs teevriin companytai gd sayakhan medee garaa biz dee. Iim ashig sonirkholiin zurchiltei khyn inder garaad khamag khergiig daraad ungurukh yy tee. Khogiin um be

Зочин
Зочин
2022-12-05 15:50

Хүрэлсүх томилсон ш дээ

Зочин
Зочин
2022-12-05 15:53

Хүрэлсүх шаасан

Зочин
Зочин
2022-12-05 16:11

Амарбаясг##ангийн гар хөл Автотээврийн Гүрсоронзон хян##т тавьдаг биз дээ. Амарбаясг##ан Содбаатар 2 ЖДҮ-гээ төл.

zocin
zocin
2022-12-05 19:28

ХУЦ

Холбоотой мэдээ

Back to top button