НИЙГЭМНийгэм мэдээ
"NoWar" галерейд цагдаагийн байгууллага нэгжлэг хийсэн нь худал гэв
"NoWar" хөдөлгөөний залуучууд цагдаагийн байгууллагаас "NoWar" галерейд нэгжлэг хийж, тусгай зөвшөөрөл шаардаж, тус хөдөлгөөний Ц.Чинбат, Ц.Жаргалсайхан нарыг шалгаж байгаа гэх мэдээллийг өөрсдийн цахим хуудастаа нийтэлсэн билээ.
Эл асуудлаар албаны эх сурвалжаас тодруулахад "Эргүүлийн цагдаа нар үүрэг гүйцэтгэх үеэр Зон олны намын байранд "NoWar" галерейн хаяг байсан тул ямар үйл ажиллагаа явуулж буйг нь орж үзсэн. Түүнээс биш иргэдийн ярьж байгаа шиг нэгжлэг хийгээгүй. Цахим орчинд худал мэдээлэл тараасан байна" гэв.
Мөн ямар зорилгоор цахим орчинд худал мэдээлэл тараасан талаар мэдэхгүй байна гэх тайлбарыг өгсөн билээ.
Цахим орчинд худал мэдээлэл тараасан тохиолдолд Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэдэг байна.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.