Нийгэм мэдээ

Яаралтай тусламжийн төвөөр даралтаа үзүүлэхэд даатгалаас 172,000 төгрөг суутгажээ

Иргэн А Улсын гуравдугаар төв эмнэлгийн яаралтай тусламжийн төвөөр нийт гурван удаа үйлчлүүлжээ. Ингэхэд зөвхөн цусны даралт, зүрхний цохилтыг хэмжээд амин үзүүлэлтүүд хэвийн байна хэмээн өөр үйлчилгээ өгөлгүй буцаасан.

Тодруулбал, гэртээ ирэхэд зүрх дэлсэх, амьсгаа давхцах зовиур нь илэрч буцаж очих, яаралтай тусламж өмнөх байдлаар буцаах зэргээр гурван удаа үйлчлүүлжээ.

Гэтэл иргэний гар утсанд мессэжээр ЭМД-ын сангаас нэг удаагийн үзлэгт 43,000 төгрөгийн үйлчилгээ авсан тухай мессэж ирсэн байна. Мөн тус үйлчилгээг дөрвөн удаа авсан хэмээн бүртгэж, мөнгөн дүнг нэмэгдүүлэн авчээ.

А энэ талаар ЭМД-ын газраас тодруулахад тодорхой мэдээллийг өгөөгүй ба ийм тохиолдол бүртгэгддэг тухай бүрд нь шалгаж гүйцэтгэлийн мөнгийг олгодоггүй гэжээ. 

Монгол улсын иргэн эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авахын тулд сүүлийн 3 жилийн турш эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай. Гэвч эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа таны эрүүл мэндийн даатгалын сангаас хэдэн төгрөг юунд гарч байгааг мэддэггүй. Хэрэв таны эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө гарвал мэдээлэл нь таны  гар утсанд очдог байна. Та тус мэдээллийг шалгаж, шимтгэл төлсөн тусламж үйлчилгээгээ хангалтгүй гэж үзвэл ЭМД-ын төвтэй холбогдон мэдээлэл өгч хасуулах боломжтой аж.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
mongol
mongol
2023-03-01 11:45

emlegt hewthed ulsaas em tria bdagg ymuu taria nairuulah shingench bhgvi ggeedl suuuj bdag ym bna lee

Altaa
Altaa
2023-03-01 11:46

Жирэмсний хян##танд дөнгөж очиж байхад 40 долоо хоногийн үйлчилгээ авсан гэсэн төлбөр ирүүлсэн байсан тул буцаасан. Очих бүртээ бөөн стресс болно. Ихэнх шинжилгээг гадуур өгч таардаг. Арай дэндүү

Зочин
Зочин
2023-03-01 11:51

Iim msj ireed bga shuu 180k ortogtoi shinjilgeeg 90k ni ooroo tolood uldseniig ni ulsaas toluulsen bdg ym tegsen 280k tolbortoi uzleg awsan bn gj 2udaa msj irsen uzleg todiid l 45k gsn msj irdeg shd

Зочин
Зочин
2023-03-01 13:31

Улсын эмнэлэг ингэж з##илан хийх ичгүүртэй. 2-т Настай хүнийг зүрх нь дэлсээд байхад учрыг нь олохгүй амин үзүүлэлт зүгээр байна гэж буцаадаг т## бий.

Зочин
Зочин
2023-03-01 14:26

172к аараа дар##т пульс үздэг цаг авчихгүйдээ тэ

zochin
zochin
2023-03-02 18:58

1emnelegt ochood daralt pullsse uzuuled zgr bn gej heluulhed nds 278.000tug gesen msj irsen iim baliar ym baihaa boloh heregtei

Холбоотой мэдээ

Back to top button