Нийгэм мэдээ

Жолооч нар: Чип суулгана гэдэг татвараа нэмэх арга

Замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг өнөөдрөөс эхлэн суурилуулж буй. Ингэхдээ техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн зохион байгуулж байгаа юм.

Гэвч RFID чипийн талаар иргэд тодорхой мэдээлэлгүй байна. Бид жолооч нартай уулзаж байр суурийг нь асуухад тэдний 60 хувь нь мэдэхгүй, ямар нэг мэдээлэл алга гэж байв. Харин бусад жолоочийн хувьд татварыг нэмэхийн тулд хийж буй ажил гэж дүгнэж байна.

Иргэн: Хүн бүр л хувийн унаатай байхыг хүсэж байгаа. Гэтэл татвар ноогдуулж, ийм зохицуулалт хийж байгаа нь манайх шиг жижиг улсын тухайд хэцүү л юм. Бусад орон шиг автозамаа стандартад нийцүүлээд, дараа нь ийм ажил хийх хэрэгтэй.

Иргэн: Техник, технологи хөгжиж байгаа энэ үед тээврийн хэрэгсэлд чип суулгах нь байх ёстой л зүйл. Хамгийн гол нь татварын хэмжээг л нэмэх бодолтой ийм зохицуулалт хийж байна гэж харж байна.

Иргэн: Үүнийг буруу гэж бодож байгаа. Татвар нэмж, ард иргэдээ “шулах” гэж байна л гэж бодож байна. 

Иргэн: Ямар учиртай чип суулгах гээд байгааг нь сайн мэдэхгүй л байна. Энэ зохицуулалт нь өнөөдрөөс эхэлж байгаа гэсэн. Эхлүүлэхээсээ өмнө иргэддээ тодорхой мэдээлэл хүргэх хэрэгтэй байсан юм.

Иргэн: Тухайн тээврийн хэрэгслийн мэдээллийг нь хянах боломжтой болохоор чип суулгах нь зөв бодож байна.

Б.ХОНГОРЗУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Өртөг
Өртөг

Замын түгжрэл бууруулах арга нь дэлхийн улсуудад Эдийн засгийн хөшүүрэг л байдаг юм билээ.

Зочин
Зочин
Reply to  Өртөг

5g ашиглаад ард иргэдээ, эрх чөлөөг нь бүр хянаад эхлэх юм бна даа.

Зочин
Зочин

boon torguuli tovoor zorchson tolbor geed ta bidnii nuruul hotoino doo

Зочин
Зочин

Тэнэгтээд ханахгүй юмаа. Хүн бүрт чип суулгана гэсэнтэй адил шдээ. Би машиндаа ээмэг суулгуулахгүй.

Зочин
Зочин

МОНГОЛ УЛСЫХАА ИРГЭДИЙН ЭСРЭГ ХИЙЖ БАЙГАА БАС НЭГЭН ТЭНЭГЛЭЛ ЭНЭ ЧИП СУУЛГУУЛААД ТАНЫ ХААНА ЯВААГ БҮРЭН ХЯНАНА. ТА ТОРГУУЛЬ БОЛОН ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ҮЗЛЭГ ОНОШИЛГООНДОО ОРООГҮЙ БОЛ ТАНЫГ ТАВ АЛХУУЛАХГҮЙ БАРИВЧЛАН ГАНЦ ХУДАГТ ШИДЭЭД ЭХЛЭНЭ.ЭНЭ ЧИПИЙГ МОНГОЛ ДАЯАРАА ЭСЭРГҮҮЦЭЖ ТАВИУЛАХГҮЙ БАЙГААРАЙ ЖОЛООЧ НАРАА ЗАМЫН ТҮГЖРЭЛ БУУРАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ОЛОН ЗУУН МЯНГЫН ТОРГУУЛЬТАЙ ИХЭНХ МАШИН НАМ ЗОГСОНО.ИРГЭДИЙХЭЭ ЭСРЭГ ХИЙЖ БАЙГАА ХОМРОГЛОН ХЯДАХ АЖИЛЛАГАА БӨЛГӨӨ БҮҮ ТАВИУЛ БИ Л ЛАВ ТАВИУЛАХГҮЙ ТА МАШИНДАА ХҮҮХЭН ХУСЧ БАЙХ ЧИНЬ ХҮРТЭЛ БИЧИГДЭНЭ БҮҮ ТАВИУЛААРАЙ

Зөнч
Зөнч

Эрх чөлөөтэй хүн шиг амьдарч чадахгүй гэж байгаа бол тэр таны сонголт.Нийт монголчуудынхаа төлөө бага ч гэсэн хариуцлага хүлээж сурцгаая.Хүнгүй газар ганцаараа байгаа юм шиг дураараа аашилдгаа больж жаахан нийгэмш

Холбоотой мэдээ

Back to top button