Нийгэм мэдээ
Фото: “Шөнө буусан аадар” нээлээ

СГЗ, нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсны зохиол “Шөнө буусан аадар” жүжгийг “Мөрөөдлийн театр”-ын хамт олон тайзнаа толилуулж эхэллээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 1-ний өдөр жүжгийн нээлт болж, “Шөнө буусан аадар”-ын шинэ тавилтын анхны үзэгчид цугласан юм.
Өмнө нь эл жүжиг 2004 онд “Шөнө амталсан нулимс” нэрээр, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар олны хүртээл болж байсан билээ.
“Шөнө буусан аадар” өдөр бүр 19.00 цагаас, Соёлын төв өргөөнд тоглогдох юм.
Гэрэл зургийг О.Улсболд.




































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.