Нийгэм мэдээ

Иргэн Г.Жавхлантуг: Старлинк төхөөрөмжийг хоёр жилийн өмнө захиалсан, Монголд хэвийн ажиллаж байна

Илон Маскийн Старлинк глобал рөүминг үйлчилгээ дэлхий дахинаа албан ёсоор нэвтэрлээ. Энэ нь интернетийн үйлчилгээ бөгөөд хот суурин газар гэхээсээ илүү хөдөө орон нутаг болон ямар ч сүлжээгүй газарт ашиглах зориулалтаараа давуу талтай юм.

Энэхүү төхөөрөмжийг манай улсаас захиалж авсан анхны иргэн Г.Жавхлантугаас бид зарим зүйлсийг тодрууллаа.

Тэрбээр, "Энэхүү төхөөрөмжийг анх хоёр жилийн өмнө урьдчилж захиалсан. Тухайн үед 99 ам.доллар төлөөд хүлээлгийн жагсаалтад багтаж байсан. Харин одоогоос хоёр долоо хоногийн өмнө та төхөөрөмжөө авах уу гэсэн имэйл ирсэний дагуу баталгаажуулж төхөөрөмжөө гар дээрээ авсан. Эднийхээс улс бүрээс хоёр хүн рүү л ийм мэйл илгээсэн гэсэн.

Манай улсад Старлинк төхөөрөмж асуудалгүй хэвийн ажиллаж байгаа. Угаас дэлхий нийтээр орсон сүлжээ шүү дээ. Ингэхдээ тус компани Глобал рөүминг үйлчилгээг санал болгож буй. Энэ нь тухайн улс албан ёсоор зөвшөөрөөгүй байгаа тохиолдолд авсан иргэн сард 200 ам.доллар төлөх нөхцөлтэй үйлчилгээ гэж хэлж болно. Харин манай улс зөвшөөрвөл сард 99 ам.доллар л төлөх юм байна лээ. Төхөөрөмжийн үнийн хувьд 599 ам.доллар.

Энэ интернет өндөр барилгатай буюу хотжилын бүс нутагт зориуглагдаагүй гэдгээрээ бусдаас ялгаатай. Зөвхөн хөдөө буюу зэлүүд бүс нутагт нэн тохиромжтой. Мөн газар хөдлөлт гэх мэт гэнэтийн аюул ослын үед тасалдахгүй ажиллана гэдгээрээ том давуу талтай" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-02 11:08

Хөдөө орон нутагт интернет ашиглах сайн т�##�тай ч манай улсын нөхцөлд Төхөөрөмж сарын хураамж нь өндөр учраас орон нутгийн ард иргэдийн амжиргааны түвшингээс хамаараад авч хэрэглэж ашиглах боломж болцоо хүндрэлтэй бх бололтой

Зочин-2
Зочин-2
2023-03-02 13:13
Reply to  Зочин

Хувь хүн ганцаараа хэрэглэх үед үнэ өртөг их нь үнэн ч хурд өндөр тул �##�бан байгууллага, олон өрх дундаа аван, хамтран төлөх боломжтой.

Зочин
Зочин
2023-03-06 19:01
Reply to  Зочин-2

нэг хэрэглэгчийн үнэ шүү дээ, хамт олон хэрэглэнэ гэвэл илүү хурд илүү өндөр үнэ төлнө

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button