НИЙГЭМНийгэм мэдээ

Д.Мөнх-Эрдэнийг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан хойшилжээ

Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий Консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.

Тэгвэл түүнд холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Түүний хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болон цагдан хорионы хурал өчигдөр буюу гуравдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм.

Д.Мөнх-Эрдэнийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан нь өмгөөлөгч н.Галбадрах Хөгжлийн банкны хуралд оролцож байгаа, шүүгдэгч Д.Батмөнх шинээр өмгөөлөгч авсан үндэслэлээр хойшилсон байна.

Улмаар түүнийг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан гуравдугаар сарын 10-ны өдөр 10 цагаас болж товлогджээ.

Хэргийг эргэн сануулахад Д.Мөнх-Эрдэнэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулса, бусдын энр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэл тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн тул цагдан хорьсон байдаг.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
lalrlalr psdaa psdaa sheeshees uur yu bilee
lalrlalr psdaa psdaa sheeshees uur yu bilee

ene maanag psdaagiin heleer yarihuu

Холбоотой мэдээ

Back to top button