Түрээсэлсэн автомашиндаа хуурамч дугаар зүүж, нүүрсэн яндан хулгайлдаг байжээ

НЦУГ-аас автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Нүүрсэн янданг хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 9-нөөс Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн.
Энэ хүрээнд автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг баривчилж шалгаж, 2022 оны арваннэгдүгээр сараас хойш энэ төрлийн 45 гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоожээ.
Гэмт этгээдүүд хэрэг үйлдэхдээ өөрийн болон автомашин түрээслэн хуурамч улсын дугаар ашиглаж, нийслэлийн гудамж, талбай, автомашины ил зогсоолд байршуулсан приус 20 маркийн тээврийн хэрэгслийг сонгож, хучих, данхраадах, үйлдлийн аргаар нүүрсэн яндан хулгайлж байжээ.
Тэд нэг ширхэг нүүрсэн янданг 1,6-2,5 сая төгрөгөөр борлуулдаг байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
HULGAICHTAI HUUTSULDUJ HAMAG TSAGAA BARJ BHAAR HULGAIG SANXUUJUULJ BAIGAA JUNGAA NARIIG OLOL DOO
ХОХЬ ЧИНЬ ПЯЗДАГУУДАА ДЭЭРХ БАГШ НАР НЬ САЙН ЮМ ЧИНЬ ЯАДЫН ПЯЗДА ГЭЖ...