НИЙГЭМНийгэм мэдээ

Прокурорын байгууллага руу чиглүүлсэн Ч.Уранхолбоогийн үг

Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх хоёр настай охинтой холбоотой хэргийн талаар "Хөөрхөн дэлхий" ТББ-ын тэргүүн, дуучин Ч.Уранхолбоо өнөөдөр /2023.03.03/ мэдээлэл хийв.

Тэрбээр прокурорын байгууллагыг ниргэв.

Энэ үеэр хэлэхдээ "Хэрэг дээр анх ажиллаж байсан Хишигмаа эмчийн дүгнэлтийг прокурорууд авч үзэж танилцаад, хүн гэдэг талаас нь хандаж болохгүй байна уу. Яагаад нотлох баримт гэж авч үзэхгүй байгаа юм бэ. Өөр юуг нотлох баримт гэж авч үзэх юм бэ. Тэр бүхнийгээ гаргаад ир прокурорууд. Биднээс ямар нотлох баримт хүсээд байгаа юм бэ. Анхны эмчийн дүгнэлт, хүүхдийн ярьж байгаа зүйл яагаад нотлох баримт биш юм бэ. Хүүхэд хүчирхийлүүлсэн асуудлаар Г.Занданшатар даргатай уулзахаар очиход хүн бүр ягаан пиджакыг минь хараад шоолж байсан. Ягаан өнгө охидыг эрхийг хамгаалах өнгө" хэмээсэн юм.

Дуучин Ч.Уранхолбоо энэ ээжтэй холбогдож, хэргийн холбогдох мэдээллийн талаар нүүр хуудсаараа дамжуулан цацсан. Үүний дараа СХД-ийн прокурорын байгууллагын хэвлэлийн төлөөлөгч н.Чанцалням "Охиныг хохироогүй. Уранхолбоог худал мэдээлэл хэлж буй тухай" ярилцлага өгсөн байдаг.

Хэрэг явдлыг тодруулбал, 2021 онд нэгэн эмэгтэй гарч ирж мэдээлэл хийн олон нийтээс дэмжлэг хүсч байв. Тэрбээр 2019 оны арванхоёрдугаар сард нөхөр охиноо хүчирхийлсэн. Охин мөөмөө идэж байхдаа ээждээ ойлгуулсан бөгөөд эмчийн анхан шатны үзлэгүүдээр баталгаажсан. Гэвч энэ хэрэг шийдэгдээгүй одоо хүртэл явж байгаа" гэсэн билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-03 17:57

Энэ хэрэг үнэн л байгаа, монголчууд ийм б##иар ш дээ, хуульчид нь хүртэл ийм ёс суртахуунгүй !!!

Ebe
Ebe
2023-03-03 23:50

Ene mandahbayariin yan han iluu um hutsaj yavhiin

Зочин
Зочин
2023-03-05 17:42

Эргүү хүүхэнд хүн гүтгэх ямар ашиг сонирхол байнаа, цагдаа энийг ш##гах хэрэгтэй, мөнгө, авсан да!

Холбоотой мэдээ

Back to top button