НИЙГЭМНийгэм мэдээ
Лхагва гарагт бүх нийтээр амарна

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр энэ лхагва гарагт буюу гуравдугаар сарын 8-нд тохиож буй. Ингэснээр хууль ёсоор бүх нийтээр амрах юм.
Жил бүрийн энэ өдөр эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярьж, сонсож, дуу хоолойгоо өргөдөг байна. Мөн зарим салбартаа тэргүүлсэн үлгэр жишээ эмэгтэйчүүдийг шагнадаг.
Дэлхий даяар эл өдрийг өмнө нь олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр хэмээн тэмдэглэдэг байжээ. Гэвч улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр янз бүрээр тэмдэглэдэг байна.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажиллая л даа. Амр##т чинь арай ихдээд байна
Амраад л байдаг ажил урагшаа явдаггүй ээ
эмэгтэйчүүд маань саагих нь дээ
Хуучин соц нийгмийн үлдэгдэл болсон мартын 8 ,майн баяр, бурхан багшийн төрсөн өдөр гэсэн баяраа болиочээ.Мартын 8 Орос Монголд л тэмдэглэдэг байсан.6-1эх үрсийн байна ш дээр.