НИЙГЭМНийгэм мэдээ

Дулааны шугам сүлжээний худгаас хүний цогцос олжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, дулааны шугам сүлжээний худаг дотор "Нэг хүний цогцос байна" гэх дуудлагыг цагдаагийн байгууллага бүртгэжээ. Тус дуудлагыг цагдаагийн байгууллага гуравдугаар сарын 6-ны өдрийн 16.27 цагт хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход гурван метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотор нэр, нас, хүйс, харьяалал нь тодорхойгүй нэг хүний цогцос байсныг 15 минут ажиллаж гаргаж авчээ.

Тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид хэргийг хүлээлгэн өгсөн байна.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button