Нийгэм мэдээ

Улаанбаатарт 8 хэм дулаан байна

2023 оны 03-р сарын 07-ны 20 цагаас 03-р сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи:  Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр,өдөртөө нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө  Дархадын хотгор болон Завхан голын эхээр -21...-26 градус,  Увс нуурын хотгор болон  Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс,  Халх голын хөндийгөөр -16...-21 градус,  Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хэрлэн, Улз голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан,  бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон  Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +1...+6 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус,  Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button