Нийгэм мэдээ

Шүүхийн мэдээ: Ш.Батхүү, Ч.Ганзориг нар ял авч, бусад нь цагаадлаа

Нийслэлийн Прокурорын газраас:

  • Жаст групп ХХК-ийн захирал шүүгдэгч Ш.Батхүү нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ны ерөнхий захирал Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн захирал Б.Мөнхжаргал, худалдааны хэлтсийн дарга Г.Амарбат нартай үгсэн тохиролцон бүлэглэн Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээг үйлдэн Эрдэнэт үйлдвэр ХХК-д их хэмжээний хохирол учруулсан, эрх олгосон баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан бусдын хөрөнгөд ноцтой хохирол учруулсан, 
  • Ш.Батхүү нь Хадгаламж банк ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар, Л.Бадамцэцэг, И.Амараа нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн банкны хууль тогтоомж зөрчин хуурамч бичиг баримт үйлдсэн, 
  • Э.Сүрэнгээс 4 удаагийн гэрээгээр 23,6 сая ам доллар буюу 34,1 тэрбум төгрөг авсан зээлж авсан атлаа Г.Алтантай 39,6 тэрбум төгрөгийн үндсэн болон нэмэлт зээлийн гэрээ байгуулж Хадгаламж банк ХХК-аас төлбөрийн баталгаа, банкны баталгааны гэрээ зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, улмаар тооцоо нийлсэн актаар Э.Сүрэнгээс зээлсэн мөнгөн дүнг 56.5 тэрбум төгрөгөөр тооцож Олон овоот гоулд ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авсан атлаа шүүхээр Төрийн банк ХХК-аар төлүүлэхээр шийдвэр гаргуулсан, 
  • Төрийн банк ХХК-нд их хэмжээний хохирол учруулсан,
  • Шунхлай групп ХХК-д 1,500,000 ам долларын хохирол учруулсан зэрэг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, хуурч, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, аливаа этгээдэд шилжүүлж мөнгө угаасан гэмт хэрэгт, 
  • Шүүгдэгч Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нар нь Ш.Батхүүтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хуулийн этгээдийн удирдах удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас төрийн өмчийн оролцоотой Эрдэнэт үйлдвэр ХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, 
  • Шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нар нь Ш.Батхүүтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хуурч, хуурамч бичиг баримт ашиглан бусдад их хэмжээний хохирол учруулсан, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

  • Нийслэлийн прокурорын газраас Ш.Батхүүд холбогдох хэргээс “Төрийн банк” ХХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, 
  • Г.Амарбатад холбогдох хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, 
  • Ш.Батхүүд холбогдох  хуурч, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах замаар залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэрээ болгосон гэснийг хуурч, бичиг баримт ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг албан тушаалын байдлаа ашиглах, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж өөрчлөн, 
  • Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нарыг Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,
  • Ш.Батхүүг Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан,
  • Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг зохион байгуулсан, 
  • Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний эзэмшигчийг нуун далдалсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхийг урвуулан ашиглаж үйлдсэн
  • Хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,
  • Шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан авч бусдад их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, 
  • Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тус тус тооцож, 
  • Г.Алтанд холбогдох хэргүүдийг түүнийг нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 

Шүүгдэгч Л.Батхүүг 10 жилийн хорих ялаар, шүүгдэгч Ч.Ганзоригийг 14.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Мөнхжаргалыг 14.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Сүрэнг 35,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлуудаар хянан хэлэлцээд:

Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь Жаст Групп ХХК-аас Английн Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр ХХК-г Батлан даалтын эрх шилжүүлэх гэрээ хийхэд Эрдэнэт үйлдвэр ХХК нь хариуцлага хүлээхгүй, батлан даалт гаргахыг зөвшөөрөхгүй талаар санал гаргаж байсан нь бичгийн баримтаар нотлогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Мөн Ш.Батхүү нь Хадгаламж банк ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Монгол банкнаас төлбөрийн баталгаа, банкны баталгааны гэрээ хийх тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхдаа хадгаламж эзэмшигч Э.Сүрэнгээс мөнгө зээлэхдээ албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан хууль бус төлөөлөн удирдан зөвлөлийн тэмдэглэл, тогтоол гарган, тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирлуудаар төлбөрийн баталгаа, банкны батлан даалтын гэрээ хийлгэсэн нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн архивын баримтад үзлэг хийсэн баримтаар тогтоогджээ. 

Өөрөөр хэлбэл Ш.Батхүүгийн хууль бус төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг Г.Алтан, Э.Сүрэн нар нь Хадгаламж банк ХХК-ийг Монгол банкнаас тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгддэг төлбөрийн баталгаа, банкны баталгаа гаргах эрхгүй гэдгийг болон Банкны тухай хууль, Монгол банкны Ерөнхийлөгчөөс гаргасан журмыг зөрчсөн үйлдлээ нууж албан бичгийн бүртгэлд бүртгээгүй зэрэг үйлдлийг мэдэхгүй боломжгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.   

Иймд Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгаж, шүүгдэгч Ш.Батхүүг Г.Алтан Э.Сүрэн нартай бүлэглэн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Батхүүгийн эдлэх ялыг 9 жилийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч Ч.Ганзоригт холбогдох торгох ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-16 12:16

Mөнгийг нь хаачсаныг олох л уг нь гол да##гавар. Тийм их мөнгө бэлэн бариад явахгүй.

Зочин
Зочин
2023-03-16 12:48

Мафи маягаар ажиллаж байсан МАНын эдгээр нөхөд Батхүүгээс бусад нь толгойгоо илүүлж наранд үлдэж нар нь гарчээ дээ.

Зочин
Зочин
2023-03-16 13:15

БАТХҮҮ ГЭЖ НЭГ МАЛ УСАН ТЭНЭГ ШОРОН ДААХ Ч ЮМ ШИГ ЭНЭ ЛАЛАР ДАМЖИН ДЭЭР ӨТГӨН ШИНГЭНТЭЙГЭЭ ХОЛИЛДООД АЛИНГАА АЛДАНАА ХАРЖ БАЙГААРАЙ. ГАНЗОРИГ БОЛОН БУСАД ХУЛГАЙЧ НАРАА ӨРШӨӨЖЭЭ.ТЭР ДАЛИЙ АМТАЙ ӨВГӨН СУГАР ЧИ ЛАЙГАА ЭДЭЛНЭЭ ЯМАР ИХ ШУНАЛ ВЭ? ГАНЦХАН БАТХҮҮ ЯЛ АВААД СУГАР ГАНЗОРИГ ХОЁР НЬ ГОЛ ТОГЛОГЧ ШҮҮ ДЭЭ БҮХЭЛ БҮТЭН ЭРДЭНЭТ КОНЦЕРН РУУ ОРООД ТАМГЫГ НЬ ДАРААД БАЙДАГ НЬ МАШ СОНИН БАЙГАА ЮМ.ТӨХ ДАРГА ДАЛИЙ АМТ СУГАРЫН НЭР Ч ГАРСАНГҮЙ ЭНЭ ӨВГӨН ҮХЭХ Ч ҮГҮЙ СЭХЭХ Ч ҮГҮЙ БОЛНОО ЧИ ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЛЭНЭ

Зочин
Зочин
2023-03-16 13:50

тэгээд нэг юм дуусгамаар юмаа

Гаа
Гаа
2023-03-16 15:18

Ганзориг хулгайчаа шоронд хийгээчээ

zochin
zochin
2023-03-16 18:07

Ganzorig xulgaichid 14 say togrog bol yu ch bish,sugraad uldlee gej bodoj baigaa baix,xuulias sugarch chadaj,xuvi zoxioloosoo sugraxgyi dee.

Зочин
Зочин
2023-03-17 12:44

Луйварчид үхсэн ч ураг удмаараа өр өө эрлэгт төлнөө.

Зочинцэцэг
Зочинцэцэг
2023-03-17 12:46

Улс орныг хохиролгүй л болгох нь л чух## шорон яах вэ өрийг нь төлүүл

Эрдэнэ
Эрдэнэ
2023-03-17 19:32

Ганзориг ял авсан ч гэх шиг !!!!!!!

Зочин
Зочин
2023-03-18 01:00

Үнэхээр танил т## эрх мэдэлтэй хүнд хууль үйлчилдэггүй жишээ энэ болж байна хуйв##дсан бүх хүнд уг нь хатуу шийтгэл оноох ёстой байсан юм Монголын шүүх мөнгөөр ажилдаа болж дээ

Зочин
Зочин
2023-03-18 08:34

????????????

Зочин уншигч
Зочин уншигч
2023-03-18 09:51

Улсад санаатайгаар учруулсан их хэмжээний хохирлыг өвлүүлэн төлүүлж хохирлыг барагдуулах хэрэгтэй. Гэр бүл, ах дүү, найз нөхдийнхөө нэр дээр шилжүүлсэн нууц хөрөнгийг илрүүлж ,хураан улсын орлого болгох шаардлагатай. Өрийг өвлүүлдэг бол гэр бүл, үр хүүхдээ насаар нь хохироох үйл хийх хүн ховордоно.

Холбоотой мэдээ

Back to top button