Балбачууд онгоцны ослоор амиа алдагсдын араас гашуудаж байна

Балбад иргэний агаарын тээврийн "Yeti Airlines" компанийн зорчигч тээврийн онгоц буух үедээ осолдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Ослын улмаас онгоцонд сууж явсан 68 зорчигч, нисэх багийн дөрвөн гишүүний ихэнх нь амь үрэгдсэн гэсэн мэдээлэл гараад буй. Тус улсын Ерөнхий сайд өнөөдрийг гашуудлын өдөр олгон зарлажээ.
Нисэх буудал түр хугацаанд хаагдсан, онцгой байдлын алба аврах, эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж. Өчигдөр харанхуйгаас шалтгаалан аврах ажиллагааг түр хугацаанд зогсоосон ч өнөөдөр үргэлжлүүлэх юм байна. Одоогоор багадаа 68 хүн амиа алдсан, гэхдээ хэдэн хүн амьд гарсныг эмнэлэгт эмчилж байгаа гэсэн мэдээлэл бий. Ослын шалтгаан тодорхойгүй байна.
Покхара нь Катмандугаас өмнө зүгт 200 км-т оршдог, Аннапурна оргилд авирах уулчид, явган аялал сонирхогчид ихээр зорчдог юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.