Нийгэм мэдээ

Playtime 2023: "Cigarettes After Sex"-с гадна Орос, Хятад, Солонгос, Их Британиас ямар хамтлагууд ирэх вэ

Олон улсын "Playtime" хөгжмийн фестиваль 2023 оны уран бүтээлчдийн жагсаалтынхаа эхний хэсгийг мэдээллээ.

Нэгэнт "бүүм" болоод буй мэдээлэл бол АНУ-ын алдарт "Cigarettes After Sex" хамтлаг энэ жилийн "Playtime"-д оролцохоор болсон явдал. Түүнээс гадна олон гадаадын шилдэг хамтлаг энэ удаагийн наадамд уригджээ. Тэдний заримыг тоймлон танилцуулъя.

Cigarettes After Sex

Dream Pop урсгалын томоохон төлөөлөгч болох "Cigarettes After Sex" хамтлаг 2008 онд үүсгэн байгуулагдсан. Гоцлол дуучин Грег Гонзалез хамтлагийн гол үүсгэн байгуулагч төдийгүй өөрөө дууны үг, аяа зохиодгоос гадна эмэгтэй хүний гэмээр зөөлөн хоолой нь яг одоогийн амьд хөгжмийн ертөнцөд цор ганц гэж болно. Хамтлагийнхан цомгийнхоо хавтасны дизайныг өөрсдөө хийдэг ба дандаа хар, цагаан өнгийг баримталдаг. Хэдийгээр дуунууд нь нэг өнгө аястай мэт сонсогддог ч утга агуулга хийгээд нарийн, хүнд илэрхийлэмжүүд ер давтагддаггүй, энэ нь ч тэдний томоохон онцлог юм. Энэ жилийн "Playtime" наадмын хамгийн том сенсац, сонсогчдын урсгал "цутгах" хамтлаг нь "Cigarettes After Sex" болж байна.

Cigarettes After Sex review – noir dreampop could be among 2017's best |  Pop and rock | The Guardian

Carsick Cars

Энэ бол 2005 онд үүсгэн байгуулагдсан БНХАУ-ын амьд хөгжмийн хамтлаг. Бээжингийн технологийн институтэд суралцаж байсан Шоу Ванг найзуудын хамт "Carsick Cars"-ийг байгуулжээ. Эхний цомог нь 2007 оны хавар гарсан.

"Velvet Underground" хамтлагаас үлгэр дуурайл авсан гэгддэг тэд БНХАУ-ын хөгжмийн зах зээлд Underground урсгалаар туурвидгаараа маш онцлог. Цомгоо гаргасан даруйдаа буюу 2008, 2009 онд барууны орнуудад уригдсан. Хамтлагийн гишүүдийн хөгжмийн боловсрол мөн өндөр бөгөөд сонгодог хөгжмийн ажлуудад тус тусдаа оролцдог нь тун өвөрмөц.

Carsick Cars - Anniversary

Idiotape

Харин "Idiotape" бол БНСУ-ын электроник хөгжмийн хамтлаг, 2008 онд үүсгэн байгуулагдсан. Гурван гишүүнтэй. 2010 онд тэд гурван цомог, нэг сингл гаргаснаар олны анхааралд шууд өртсөн. Тэд 1960-1970 оны солонгос классик рок хамтлагаас нөлөөлөл авсан гэж үздэг тэд акустик бөмбөр суурьтай электро хөгжим тоглодгоороо маш өвөрмөц бөгөөд цогц.

TIME OUT MEETS: Idiotape

The KVB

"The KVB" хамтлаг Их Британийнх. Хоёр гишүүнтэй, пост-панк болон визуал аудио урсгалыг хослуулдаг. Николас Вүүд, Кэт Дэй нар хамтран 2010 онд тус хамтлагаа үүсгэн байгуулжээ. Тэдний хөгжим илүү мэдрэмжлэг, гүн гүнзгий. Сэтгэл зүйн, пост-панк, электроник гэсэн хүчтэй урсгалаар туурвидаг нь энэ жилийн "Playtime" фестивалийн хамгийн "нарийн" үзэгдэл болох дүр зурагтай.

The KVB | English | Metal Magazine

Shortparis

Тэгвэл "Shortparis" ОХУ-ын хамтлаг. 2012 онд Санкт-Петербург хотод үүсгэн байгуулагдсан. Экспиременталь хамтлаг гэгддэг. 2013 онд тэд "Дочери" хэмээн анхны цомгоо англи, франц дуутай гаргасан нь ихээхэн амжилт олсон. Тэдний хөгжмийг үйлдлийн урлаг буюу "Перформанс арт" төрөлд хамааруулж үзэх нь ч бий. 2018 оны байдлаар тэд Европын ихэнх улсад тоглож амжжээ.

ОХУ-аас мөн "Motorama", "Utro" хамтлагууд ч уригдан ирж байна.

Best New Band: Shortparis - The Moscow Times

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button