Нийгэм мэдээ

"Тэрэлж голд өнгөрсөн намар живсэн энэ машины эзэн тодорхойгүй байгаа"

Өчигдөр /2023.03.26/ Горхи Тэрэлж байгалийн цогцолбор газар, Заан тэрэлжийн голд живж хөлдсөн машиныг татаж гаргасан. Уг ажлыг "Nissan patrol У60” авто клубын залуус, тус цогцолбор газрын ажилтан, алба хаагчид хамтран гүйцэтгэсэн. Бид машины эзэн хэн болох, хэзээ ямар байдлаар голд орсон талаар Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газраас асууж тодрууллаа.

Ингэхэд "Уг машин 2022 оны намар хүйтрэх үеэр энд эвдэрсэн гэж бид таамаглаж байгаа. Уулнаас бууж явсан хүмүүс машин нь усанд орж, эвдрэхэд хаяад явсан гэж ойр орчмын иргэд хэлдэг. Тэрнээс хойш бол энэ машины эзэн холбогдогч гэж хүн ирж, асууж сураглаагүй. Байгальд ээлтэй сайн дурын үйл ажиллагаа явуулдаг залуус манайд хандсанаар уг машиныг өчигдөр хамтран татаж гаргалаа. Одоо бид улсын сери, дугаараар нь хүсэлт бичиж цагдаагийн байгууллагад өгнө. Ингэснээр уг машины эзэн тодорхой болох болов уу. Юутай ч тэр болтол пост дээрээ аваад ирлээ" гэж хэллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-29 11:03

Машинаа очиж авъя даа.

Холбоотой мэдээ

Back to top button