Нийгэм мэдээ

Иргэд: Нарны хороолол руу нэг чигийн урсгалаар нэвтрэхийг эсэргүүцэж байна

Өмнөх долоо хоногоос эхлэн, Алтай хотхоноос гарч байгаа машинууд зөвхөн зүүн тийш эргээд гүүрэн доогуур ороод нарны хороолол руу нэвтрэх нэг чигийн урсгалтай болсон. Ингэснээр Нарны гүүрний урд уулзвар буцаж эргэх хориотой болж байгаа юм. ЗХУТ-өөс энэ зохицуулалтыг 21 хоног туршихаар төлөвлөөд буй.

Тодруулбал, Хан-Уул дүүрэг гуравдугаар хороо Энгельсийн гудамж, Механик инженерийн сургуулийн уулзвар болон Баянгол дүүрэг 20 дугаар хороо Ажилчны гудамж, Хөсөг трейдийн уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөн зохицуулалт хийхээр төлөвлөсөн байна.

Механик инженерийн сургуулийн уулзвар нь хотын төвийн хөдөлгөөнийг задлах гол уулзвар бөгөөд оргил ачааллын үед тус уулзвараар урагш чиглэлд зорчих хөдөлгөөн их байдаг. Дээрх уулзварыг хойноос урагш чиглэлд цагт 2000 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 34.3 хувь нь буцаж эргэн, 15.4 хувь нь зүүн эргэж, 12.7 хувь нь баруун эргэсэн бол 37.6 хувь нь чигээрээ явсан судалгаа гарчээ. Иймээс Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн  “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. Ингэснээр Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29.9 хувиар нэмэгдэх тооцоо гарсан тухай албанынхан мэдээлж байв.

Тэгвэл энэ шийдвэрийг Алтай хотхоны оршин суугчид эсэргүүцэж, байр сууриа илэрхийллээ. Ингэхдээ тэд тухайн туршилтыг цуцлахыг шаардсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нааштай эхлэл
Нааштай эхлэл
2023-03-27 15:14

Алтай хотхоны оршин суугчид гэж яагаад олон тоон дээр бичээд байгааэ зөвхөн би манай гэр бүл гэвэл зохино.Алтай хотхоны иргэн би туршилтыг дэмжиж байна. Өнөөдөр бол түгжрэл бага Алтай хотхоноор зам товчлох хэсүүл машин цөөрсөн

Зочин
Зочин
2023-03-27 15:23

ajilgui lagaanuud ve

Зочин
Зочин
2023-03-27 15:51

Туршилтыг дэмжиж бна нийтийн эрх ашгийг 1т тавья

Зочин
Зочин
2023-03-27 18:33

энэ буруу.Нарны хороолол зам нарийхан бас л бөөн бөглөрөл болно.Зүгээр л хуучнаараа яваад буцах эргэлтийг давхар эргүүл.Замаа л нэмэж зөв тавь.Нарны гүүр нь ача�##�лаа дийлэхгүй б.гаа шд.

Ганбаа
Ганбаа
2023-03-27 23:20

Дунд голын гүүр (Төмөрчний гүүр) хойд т�##�аар авто зам доогуур тунель хийвэл асууд�##� шийдэгдэх магадгүй.

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-03-28 08:08

хэрэгтэй зүйлийнхээ төлөө эсэргүүцэхгүй байж нээх чух�##� биш хувиа бодсон зүйлийн хойноос ингэж эсэргүүцэж яадаг байнаа эргүүнүүд чинь

Зочин
Зочин
2023-03-28 12:58

Зөв зөв

Зочин
Зочин
2023-03-28 13:56

Нарны гүүрээр буушаад баруу гар тийшээ эргэж гзүрэн доогуур ороод нарны хороололруу ордог урсг�##� нээвэл тeхникийн их сургуулийн гэрлэн дохиогоор буцаж эргэх хөдөлгөөн багасана даа

Холбоотой мэдээ

Back to top button