Нийгэм мэдээ

Lexus LX-570 дээрэмдээд баригдсан залуус бүлэг хулгайчид байжээ

Урьд өмнө удаа дараа танхай дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан М гэгчийн толгойлдог бүлгийн Г, О, З нарыг баривчиллаа.

Гэмт этгээдүүд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүчи” зочид буудлын авто зогсоол, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдээс мөнгө, эд зүйлс өгөхийг шаардаж өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, айлган сүрдүүлэн Lexus LX-570 маркийн тээврийн хэрэгслийг нь дээрэмджээ.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, таслан зогсоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Шалгалтаар сэжигтэй этгээд Г-ын гэрээс 20 см урттай, хийн гар буу, М-н тээврийн хэрэгслээс урт нь 15 см, ишний урт нь 12 см хэмжээтэй гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй хутга зэргийг хураан авсан бөгөөд тухай этгээдүүдийг баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2023-03-28 21:06

Nyamdorjiig duudaj ajiluul,2000 ond eruugiin xulgaichuudiig nam darsan gee biz dee,odoo neg sain daraad xuixlaad oguul.

Холбоотой мэдээ

Back to top button