Нийгэм мэдээ

"Жорлон" үндэсний чуулган баасан гарагт болно

"Жорлон" Үндэсний чуулган 2023 гуравдугаар сарын 31-ний өдөр болно. БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран зохион байгуулах уг үйл ажиллагаанд оролцох иргэн, ААН-ийн бүртгэл үргэлжилж байна.

Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлье уриатай Жорлон эвэнтийг ДЭМБ, МХАҮҮТ дэмжин ажиллаж байна.

Монголчууд ийнхүү нүхэн жорлонгоос татгалзахаар үндэстнээрээ чуулах нь. Ойрын өдрүүдэд орон нутаг бол аялал жуулчлалын зам дагуух нүхэн жорлонг буулгаж, газартай тэгшлэх ажил ид өрнөж буй.

Мөн улс төрийн зүтгэлтэн нэгэн эмэгтэй нүхэн жорлонг ухаалгаар шийдэх төслийг чамгүй хугацаанд хэрэгжүүлэх гэж үзсэн.

Нүхэн жорлонгоос татгалзах нь зүйн хэрэг ч хэрэглээнээс халж, байгаль орчинд ээлтэй байдлаар шийдэхэд ёстой л үндэсний хэмжээний өөрчлөлт, хөгжил, шийдэл хэрэгтэй.

Зам дагуух бие засах газруудыг нь нураагаад булаад хаячихаар иргэд ил задгай, өвс ургамал, хөрс шороон дээр л асуудлаа шийдэх нь гарцаагүй. Жорлон үндэсний чуулган энэ мэт оновчгүй шийдвэрүүддээ шийдэл гарц олох бизээ.

Б БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-28 12:08

жорлонгын том асууд�##� болоод үндэстэнээрээ чуулж шийдэх юм байна оновчтой бөгөөд хурдан ажил хэрэг болгоосой доо

Зочин
Зочин
2023-03-28 12:49
Reply to  Зочин

Чуулган хур�##� зөвөлгөөн л гэнэ. Шоудаж дуусахгүй юмдаа.

Холбоотой мэдээ

Back to top button