“Олноор үхсэн зээрийг өнөөдөр устгана”

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт зээр олноороо үхсэн хэрэг гарсан. Ингэхдээ “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг газар бөөнөөр нь овоолсон байдалтай мэдээлэл тарсан.
Тус компани үүнийг "Энд тэнд үхсэн зээрийг бөөгнүүлсэн" гэх байр суурийг илэрхийлсэн бол бусад талууд уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор хордсон хэмээн дүгнэсэн.
Тийм ч учраас БОАЖЯ-наас ажлын хэсэг гаргаж, холбогдох албадаас төлөөлөл оролцуулан газар дээр нь ажиллаж байна.
Бид өнөөдрийн нөхцөл байдлыг тодруулан асуухад “Мал эмнэлэг, Экологийн цагдаагийн алба, аймгийн цагдаагийн газар мөн улсаас томилогдсон ажлын хэсэг ажиллаж байна. Эхлээд үхсэн зээрийг тоолж, нас хүйсээр нь ангилсан. Мөн явуулын болон суурин лабораториуд холбогдох шинжилгээг авсан. Тийм учраас өнөөдөр устгалын ажлыг зохион байгуулж байна. Устгал хийх газрын мэргэжлийн байгууллагын ажилтнууд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр тодорхой болгоно. Ажлын хэсэг өнөөдөр Халхгол суманд бүтэн ажиллана. Үүний дараа лабораторийн шинжилгээний дүгнэлт гарснаар бүх асуудал тодорхой болно” гэлээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.