Нийгэм мэдээ

Номын баяр тавдугаар сарын 19-21-нд болно

33 дахь удаагийн Үндэсний номын баяр тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. Гурав хоног үргэлжилнэ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тодотголтой Үндэсний номын баярыг тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн баасан, бямба, ням гарагт ийн тэмдэглэхээр болсон байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button