Оюутолгойн гүний уурхайн 200 ажилтан ажил хаялт зарлалаа

Оюутолгойн гүний уурхайн туслан гүйцэтгэгч "Уорли инженеринг" компанийн ажилтнууд өнөөдөр /2023.03.31/ 06:00 цагаас эхлэн хугацаагүйгээр ажил хаялт зарлаж, 200 орчим ажилтан нэгдлээ.
Тэд цалингаа шударга, зөв тооцуулж авахыг шаардаж байгаа аж.
Тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос энэ сарын 14-ний өдөр хэвлэлийн хурал хийхдээ "2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тэгш хуваарь буюу 14/14 хуваариар ажиллаж эхэлсэн. Энэ маань маш олон давуу талыг уурхайчид, уртын ээлжийн ажилчдад авчирсан. Гэсэн хэдий ч бид бүхэн энэ хуваариар ажилласнаас хойш илүү цаг болон цалин хөлсөө дутуу олгох асуудал яригдаж эхэлсэн. Манай компани гэхэд илүү цаг олгож байгаа боловч үндсэн цалингаа 35.8 буюу 40 хувиар бууруулсан" гэж мэдээлсэн.
Ажилтнууд энэ асуудлаар "Уорли инженеринг" компанитайгаа тохиролцохоор хэд хэдэн удаагийн уулзалт хийж, хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэн дундын зууч томилуулан ажилласан ч үр дүнд хүрээгүй тул ажил хаялтыг сонгожээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА. ЦАЛИНГИЙН ГЭРЭЭ НУУЦ, ЦААГУУРАА ДАРГА НАР НЬ ХАНАТАЛ ЦАЛИН АВААД ЖИШИМ Ч ҮГҮЙ АЖИЛТНУУДЫНХАА ХӨДӨЛМӨР МӨЛЖИЖ ФЕОДАЛИЗМ ХЭВ МАЯГТ ОРУУЛЖ, ДЭЭРЭЭС НЬ ХУДАЛ ӨНГӨЦ ҮЛ ЯЛГАВАРЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ТӨРИЙН НҮҮРИЙГ ТАХЛАЖ, ТҮМНИЙ ААМЫГ ТАГЛАНДАГ ЗАЛЬЖИН МЕНЕЖМЕНТЭЙ. БӨГС БӨӨРӨӨР ТУШААЛ АХИДАГ ХООСОН ТОЛГОЙТОЙ ХОГИЙН СЭТГЭХҮЙ ХААНА ЭНД Л БАЙНА
бөгс бөарөө үнэлүүлээд яваач тэгээд. чадаж бвал болноүт
өөрөө бөгс бөөрөө үнэлэгчийн нэг үү эсвэл үнэлүүлэгчийн нэг үү
Зөв шүү.цалин хөлсийг Монгол улсын хөдөлмөрийн хуулийн дагуу олгох ёстой
Багабандитайгаа байгаад л байвал намынхан чинь хүртэл дараагийн сонгуульд сонгохгүй шүү. Ухаараач.
Туслан гүйцэтгэгч компаний ажилчид цалингийн гуравны нэгийг авдаг бусдыг компань нь залгидаг
Ажил хийсэн бол хангалттай цалинг нэмж өгөх нь зөв ( дэмжиж байна) мэдээдэл өгсөнд баярлалаа
Ажил олигтой хийдэг ч юм шиг!!!!!!!
Монгол улсын хуулийг баримтлана. Манай ДНБ өндөр болж байж л цалин нэмэгдэнэ. Оркуудаа
Ингэхэд Багабаньд гэх Монгол оо гэсэн сэтгэлгүй хээрийн нохойтой нийлсэн хотны хөгшин золбингоо хэзээ зайлуулах гэж байна Оюунэрдэнээ ? Та ОТ с зайлах болоогүй юм уу?гэсэн чинь өөрөөс чинь асуу гэж байна лээ
Багабандиоюутолгой 2с хэдэн саяаар нь доллар авчихсан ланхан толгойт юм хэлэхүү үгүйштээ