Говь-Алтай аймаг: Улсын олимпиадад байр эзэлсэн багш, сурагчдаа 5-15 саяар шагнажээ

Физикийн хичээлийн улсын олимпиад болж өнгөрсөн билээ. Тус олимпиадаас Говь-Алтай аймаг анх удаа мөнгөн медаль хүртсэн юм. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн засаг дарга О.Амгаланбаатар улсын физикийн олимпиадад амжилт үзүүлж, байр эзэлсэн багш сурагчдадаа мөнгөн урамшуулал олгож шагнажээ.
Тодруулбал, аймгийн засаг даргын захирамжаар:
15,000,000₮-р нэгдүгээр сургуулийн сурагч Амгаланболдын Орхонтуулыг, бэлтгэсэн багш Балдандоржийн Хишгээг 15,000,000 төгрөгөөр шагнажээ. 5,000,000₮-р нэгдүгээр сургуулийн сурагч Үйтүмэнгийн Цагаан-Уулыг, бэлтгэсэн багш Базаррагчаагийн Нацагдоржийг мөн 5,000,000 төгрөгөөр шагнасан бол Азийн физикийн 23-р олимпиадад оролцох зардалд дэмжлэг үзүүлэх эрхээр нэгдүгээр сургуулийн сурагч Бодьгэрэлийн Хувьтөгөлдөрийг шагнасан байна.
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхдүүдийг багаас нь авилгал мөнгөний донтой болгох гэждээ