Нийгэм мэдээ

Х.Эрдэнэцэцэг: "Өргөө" амаржихын эмч нар хүүгээр минь тоглочихлоо

"Өргөө" амаржих газрын эмч нарын буруутай, хариуцлагагүй үйлдлээс болж зургаан сартай хүү нь эрүүл мэндээрээ хохирсон талаар иргэн Х.Эрдэнэцэцэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Би аравдугаар сарын 2-ны өдөр гэртээ ус гараад "Өргөө" амаржих газар ирсэн. Намайг сэдэл хийж төрүүлнэ гэх байдлаар гурван өдөр усгүй өвтгөсөн. Ингээд 10 сарын 4-ны өдөр хийсвэрээр төрүүлж би мэс заслын тасагт, хүүг маань сэхээн амьдруулах тасаг руу бүтэлттэй гээд аваад явсан. Дөрөв хоногийн дараа би хүүтэйгээ анх уулзахад маш их өрөвдсөн. Битүү аппарат залгачихсан. Бид хоёр Өргөө амаржих газар сар 20 хоног аппараттай байсан. Ингээд ЭХЭМҮТ рүү шилжүүлэх гэтэл бид хоёр хоёулаа Өргөөгөөс ковидын халдвар авчихсан байсан. Тийм учраас эх нялхас авахгүй эргээд эднийд ирээд дөрвөн давхарт "хоригдсон". Тэр үед энэ эмнэлэг надад аяга цай ч өгөөгүй, нэг ширхэг парацетамол ч өгөөгүй. Нөхөр маань гаднаас бүхнийг зөөж байсан. Өнөөдөр миний зургаан сартай хүү хоёр сартай хүүхэд шиг жижигхэн, толгойгоо даахгүй, харахгүй, байнга татаж байна. Төрөхийг буруу удирдсан "Өргөө" амаржих газрын эмч Оргилсайхан, Мядагмаа эмчид сэтгэл байгаагүй. "Миний хүүхэд бүтлээ ш тээ " гэж би эмч, сувилагч, дадлагын оюутанд хүртэл хэлсэн. Тэгэхэд "зүгээр, зүгээр зүрх нь цохилж байна. Залуу хүн байж тэвчээртэй бай. Чамайг ганцааранг нь үзэхгүй байна уу" гэсэн. Би өнөөдөр үнэхээр гомдолтой байна. Ээж, ааваа хараад инээгээд, эгч ах нартайгаа тоглоод сууж байх хүүхдийг минь ийм болгочихсон. "Өргөө" амаржихынхан эхээсээ халдвар авсан гэж хэлдэг. Тэд нар өөрсдөө ус нь гарчихсан хүүхдийг гурав хоног өвтгөж ийм болгосон. Өнөөдөр аав нь ажлаа ч хийж чадахгүй, гэр бүл санхүү, сэтгэл санааны хохиролд ороод сууж байна. Өдөр шөнөгүй татаж байгаа хүүхдээ аваад байнга эмнэлгээр явж өдий хүрлээ" гэлээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүхэд төрүүлэхээс ч айх юм!

Зочин
Зочин

Эмч сувилагч нар цалин бага гэж чамлаж суух биш харин хариуцлагаа дээшлүүлээчээ.

Хадагтай
Хадагтай

Ёоо угаасаа мөнгөөр л эмч нарын сэтгэл, чадварын гаргадаг юм байналээ штээ...НОВШ!!!! Энд төр засаг ч буруутай цалингийн олигтой өгөхгүй?!(Хэдэн шавар хөшөө,усан оргил барьж байхын оронд....)

иргэн
иргэн

эмч нар үнэхээр чадвар муу байна муу байхын үндэс нь эмч бэлтгэж байгаа сургууль муу байна зүгээр л бизнис болчихсон төлбөоөө төлсөн л бол тэр хүн төгсөх ёстой оюутан даа муу тавьсан багшийг оюутанд ээлтэй сургууль шүү гэж загнаж байсан захирлыг сонсож л явлаа

Зочин
Зочин

аймшигтай алуурчид, эвий эх үр 2, аав нь гэр бүл нь үнэхээр өрөвдөм, бяцхан үрээ хажуунаасаа л бүү салгаарай, зүрх урагдаж бн, нялх амьиан шүү дээ

Хонь бүрэн, чоно цатгалан Зоч
Хонь бүрэн, чоно цатгалан Зоч

Монгол эмч нарын сэтгэл нэг иймэрхүү л байгаа ш дээ !

Зочин
Зочин

Балайраад байдаг болж, мбнгө яаж олох вэ л гэнэ

zochin
zochin

Mongol wemch nar tsagaan halaad omsson mergejiliin unemlehtei deed zergiin aluurchid.
Denduu setselgui,denduu oorsodiigoo hogjuuldeggui,medleg gej ym tui ch baihgui.

Зочин
Зочин

монголд төрнө гэдэг үнэхээр том эхсдэл шүү. эх хүүхдийн аль нь ч алтан амиа алдаж мэднэ.

эби
эби

эмч сувилагч нарын сэтгэл хариуцлага муугаас л ийм явдал удаа дараа гарах юм хийж чадахгүй бол суудлаасаа холдож үз олон хүн хохирч бн энэ эмнэлгийн сэтэр зүүсэн ичмэрүүдээ

Зочин
Зочин

Захиалгаар ийм юм бичүүлж байгаа юм шиг санагдаж байна тэр дор нь гомдол гаргахгүй байж байгаад одоо хэлж бгаа нь үнэн гэж итгэхэд хэцүү юм. Ямар ч шинжлэх ухааны нотолгоо алгаа

Зочин
Зочин

Сувилагч нар нь тариагаа хүртэл андуурч тарих гээд дайрдаг. Мхш хянамгай л байхгүй бол хэнэггүй муухай юмнууд зөндөө юм бна лээ

Зочин
Зочин

dandaa l urguu amarjih gazar asuudal garch baih ym hvnii amiar toglohoo boliochee ene

Холбоотой мэдээ

Back to top button