Улс төрийн мэдээ
Жагсаалт: Нийслэл, 21 аймгаас ₮4.6 тэрбумын хөрөнгийг орон нутгийн өмчид авна

2023.01.18-ны өдөр "Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай" УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Жил гаруйн дараа буюу энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар тус тогтоолыг төслийг хэлэлцэх гэж байна.
Тус тогтоол нэг зүйлтэй бөгөөд, хавсралтад дурдсан төрийн өмчийн хөрөнгүүдийг орон нутгийн өмчид шилжүүлэхээр тогтжээ.
Өмчүүдийн жагсаалтыг харвал Нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийг хамарч байна.
Нийслэлийн тухайд гэвэл:
- Цагдан хорих 461-р ангийн ариутгах татуургын шугам сүлжээ, насос станц
- Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын "Хүүхэд хамгааллын төв - 3"-ын барилга
- Хилийн цэргийн 0288 дугаар ангийн ус дулаан хангамжийн байгууламжийг орон нутгийн өмчид авахаар тусгажээ.
Энэ хөрөнгүүдийн үнэлгээ гэхэд 804.7 сая төгрөг юм байна.
Нийт жагсаалттай энд дарж танилцах боломжтой.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.