Улс төрийн мэдээ

АН-ын бүлэг: Үндсэн хуульд түр засвар хийвэл улам сул дорой болгоно

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /2023.04.17/ Төрийн ордонд хуралдсан.

Хуралдааны дараа АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр "Өөрчлөлтийг бүрэн биш дутуу хийснээс болж дахиад л богино хугацаанд гар хүрэх улс төрийн үйл явц өрнөх эрсдэлтэй. Өнөөдрийн сэтгэл хөдлөлөөр шийдсэн зүйл хожмын ирээдүйд садаа болж болохгүй.

Сонгуулийн холимог тогтолцоог 2019 онд АН-ынхан бид дэвшүүлж байсан ч МАН дэмжээгүй. Эрх баригч нам энэ саналыг өдгөө дэвшүүлэн тавьж буйтай санал нийлж байна. Гэхдээ Үндсэн хуульд хувь зааж болохгүй. Нөгөө талаар, Үндсэн хуулийн цэцийн асуудлыг хөндөж буй нь зөв. Гэхдээ бүрэн дүүрэн шийдэл харагдахгүй байна. Түр зуурын засвар хийх нь Үндсэн хуулийг улам дорой болгоно" гэлээ.

Х.Тэмүүжин цаашлаад Үндсэн хуульд цаазын ялыг халсан агуулга байх эсэх нь хэр зохимжтойг эргэж харах учиртай хэмээв. Түүнчлэн Үндсэн хуулийн өөрийнх нь дархлааны асуудлыг тодорхой зүйл заалтаар шигтгэж өгөх нь зүйтэй талаар ярьсан байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Үндсэн хуульд намууд гар дүрвэгчийг хоригло.Зөвхөн иргэдийн зөвшөөрлөөр өөрчлөлт хийх хэрэгтэй.

Зочин
Зочин

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг зөвхөн улстөрийн нам нэртэй нэг хүний компаниуд нийлж хийх нь туйлын буруу. Үндсэн хууль бол ард түмэн төртэй байгуулсан гэрээ. Тиймээс ҮХНӨ-ыг зөвхөн төр иргэдийнхээ саналаар хийх ёстой.

Зочин
Зочин

ҮХНӨ-ийн хувьд гол түшиглэх зүйл нь өөр юу ч биш Үндсэн хуулиар мэрэгшсэн хууьч, эрдэмтэдийн
санал байх хэрэгтэй дээ !

зочин
зочин

152 гишүүн хэиэрхий олон байна үүнийг ард иргэд зөвшөөрөхгүй. 108 байж болох юм.

Холбоотой мэдээ

Back to top button