Улс төрийн мэдээ

Хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг саатуулах үндэслэл бүрдэхгүй байна

Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг гуравдугаар сарын 30-ны өдөр Улсын ерөнхий прокурорын саналаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн. Тэдний хамт Н.Наранбаатарт ч мөн түдгэлзүүлэх санал гаргасан боловч УИХ-ын гишүүд олонхын саналаар авч үлдсэн юм.

Өдгөө УИХ-ын гишүүн биш болсон Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нэгжлэг хийх шаардлагатай, үүнд УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь саад тээг болж буй талаар хэвлэлд нээлттэй ярьж байв.

Үүнээс мэдээлэл аваад тэд нэгжлэгээр илэрч болзошгүй эд мөрийн баримтуудаа нуун далдлах, устгах хугацаа хангалттай өнгөрснөөс, УИХ-ын гишүүн байхаа больсноос нь хоёр долоо хоногийн дараа АТГ-аас Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын ажлын өрөө, гэрт нэгжлэг хийсэн байдаг.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэднээс хуулийн байгууллага хэд хэдэн удаа дуудаж мэдүүлэг авчээ. Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын хувьд дуудсан үед нь очин, мэдүүлгээ өгч байгаа аж.

Үүний дээр тэднийг хуулийн байгууллагаас саатуулах, цагдан хорих үндэслэл хараахан бүрдээгүй, тийм чиггүй байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Батэрдэнэ нь яахав жижиг тавантолгойн хүн. Улсад түйч хамаагүй ХХК. Аюурсайхан гөлөгийн барьцтайхан зуултанд хүрэлсүх хүртэл чирэгдчих гээд аюул болж бна

Зочин
Зочин

Хулгайн мөнгөөр сайн хахуулдаж байгаа юм бна

Зочин ҮГ
Зочин ҮГ

бүх зүйлээ далдал гэж урьдаас олон удаа прокурор болон усад шугамаар хэлж сауулаад бүх хэргээ нуух боломж олгосон юм чиньюу гэж эд мөрийн баримт лдээх билээдээ маанаг хулгайчид аль аль нь

Зочин
Зочин

Medeej sh dee. Ugdug avdag umaa ugch avchikhsan, tokhiroogoo khiichikhsen, zarlasnaas khoish 3-4 sariin khugataaand shiljyyldeg umaa shiljyyleed, nuusag umnuudaa ali khediin nuuchikhsan um chin oilgomjtoi sh dee. Khamgiin gol yndeslel bol genet khurungujsun gee biz dee. Ekh yysveree tailbarlaj chadakhgyi bgaa gedeg chin' l yallakh yndeslel um bishyy. Bitgii ingej jyjig tavij bai.

Зочин
Зочин

Удаж байж нэгжихээр чинь хамаг юмаа устгаж нуусан байж таараа

Зочин.
Зочин.

Хорихгүйгээр шалгадаг аргачлал бна.Заавал хорьж шалгадаг сэтгэлгээнээс салах хэрэгтэй.Яагаад ардчилсан улс билээ.Хууль хүчний байгууллагад ажиллаж бгаа боловсон хүчнүүдэд шинэ сэтгэлгээ орсон бна гэж харагдаж бна.Ер нь улс орон маань хөгжиж бна.

Зочин
Зочин

Нөгөө эрх мэдэл эд хөрөнгөөр нь ялгаварлан гэдэг энэ шүү. Иргэн бол аль хэдийн

Зочин
Зочин

Аюур олон хүнийг чирээд ирсэн байх ёстой.

Зочин
Зочин

Жүжиг шүү дээ ! Удаж удаж цагаатгана.Би далдыг хардаг болсон ккк

Холбоотой мэдээ

Back to top button