"Уорли инженеринг"-д гэрээгээ цуцална гэж "Оюу толгой"-гоос анхааруулснаар ажилчдын шаардлагыг биелүүлжээ

Оюу толгойн туслан гүйцэтгэгч "Уорли инженеринг" ХХК-ийн ажилчид найм хоног ажил хаясны дараа хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн батлуулж чадсан байна.
Тэд гуравдугаар сарын 31-нээс эхлэн ажил хаясан бөгөөд зургаа дахь хоног дээр нь "Уорли инженеринг" талаас хэлцэл хийж эхэлсэн. Улмаар ажил хаялтаа зогсоохыг хүссэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Яагаад ажилчид ажил хаяхаар болсон талаар товч дурдвал:
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар уул уурхайн компанийн ажилчид 14:14 хоногийн ээлжтэй болсон. Гэвч "Уорли инженеринг" нь шинэ хуульд уялдуулж, хөдөлмөрийн гэрээгээ шинэчлээгүй. Өмнө нь 21 байсан ажлын хоног 14 болсонд үндсэн цалинг 35.8 хувиар бууруулж, хасалт хийж тооцох болсноос гадна илүү цагийн болон баярын өдрүүдийн нэмэгдэл урамшууллыг бодохгүй байлаа.
Тиймд ажилчид 14:14 хоногийн ээлж бүхий шинэ нөхцөлд хөдөлмөрийн гэрээг, үндсэн цалингийн хамт шинэчлэн батлах, нэмэгдэл урамшууллыг олгодог болох чиглэлд дуугарсаар байсан юм.
Одоо ажил олгогч тал буулт хийснээр, хөдөлмөрийн гэрээг гурван жилийн хугацаатай шинэчлэн баталжээ. Үүнд ажлын 14 хоногийн үндсэн цалинг тооцсоны дээр нэмэгдэл, урамшууллуудыг багтсаан буюу ажилчдын тавьж байсан шаардлагыг бүгдийг тусгасан байна.
Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар, асуудал дэгдэж эхэлмэгц улс төрийн зарим өндөр албан тушаалтнууд сандарчээ. "Оюу толгой" ХХК-ийн зүгээс ч эл асуудлыг шийдэхгүй бол гэрээгээ цуцална гэж "Уорли инженеринг" ХХК-д хандсан гэх мэдээлэл байна.
Учир нь одоогийн "Уорли инженеринг", хуучнаар "Жэйкобс инженеринг" компанийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн АНУ-д амьдрах зардал, "Amsterdam and Partners" хуулийн фирмд төлж буй төлбөр зэргийн санхүүжүүлдэг хэмээн яригддаг. Өнгөрсөн долоо хоногт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ "Ч.Сайханбилэг АНУ-д хямд зардлаар амьдарч чадахгүй. Тиймд санхүүжиж буй эх үүсвэрийг нь тогтооно" гэж мэдэгдээд байгаа юм. Ч.Сайханбилэгийг "Шувуу" ажиллагааны хүрээнд эх оронд нь авчрахаар ажиллаж байгаа.
Тиймд "Уорли инженеринг" нь элдэв асуудал үүсгэх нь улс төрийн хувьд эрсдэл дагуулах боломжтой логик бий. Үнэхээр ч нэр бүхий улстөрчид сандарч, чиглэл өгөх, "Оюу толгой" ХХК-иас ч "Уорли инженеринг"-д сануулах процесс өрнөснийг эх сурвалжууд мэдээлж байна.
Ташрамд, зөвхөн "Уорли инженеринг" биш, уул уурхайн бүхий л компаниудад хөдөлмөрийн гэрээний ийм асуудал тулгамдаж байгаа. Энэ кэйс дээр ажилчид өөрсдөө тэмцэж, ажил хаясны үндсэн дээр гэрээгээ шинэ хуульд нийцүүлэн өөрчилж чадлаа. Яг ижил нөхцөл байдалд буй бусад туслан гүйцэтгэгч компаниудын ажилчид ч мөн энэ агуулгыг хөндөх дуугарах боломжтой юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан билэг ирж жангаа ид!!!
Ямар сонин орчуулга шиг нийтлэл вэ
Манай Хэнтий хэн бүх аймагт дарга болжээ тийм чадалтай гөлөгнүүд үү. Энд бөөгнүүлээд ирлээ.
Сайханбилэгийг авчирч чадвал монгол улс төрзасагтай юм бна гэж бодож болхоор болно
Зсссс
Saihanbayariig avchir geer jagsaach . Yaj ch chadahgui bn. End bga hediig hemlehees uur yu hiij bgan
Бас сайхан залхымаа кк! Ажилчид нь нэгдэж тэмцээд нөхцөлөө сайжруулсан болхоос тэр тууварчин Сайханбилэгийг санхүүжүүлнэ гэж юу байхав дээ!
Сайханбилэгийг санхүүжүүлдэг гэж эх сурвалж, баримтгүй юм нийтлэх нь зөв үү? Уорлигийн залуус бол мундаг байлаа.
Ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалинг олигтой өгөхгүй байж луйварчны амьдрах зардлыг шилжүүлдэг айн